Паралимпийн тамирчид тэмцээндээ оролцохоор Токиог зорилоо


8-р сарын 20
11 цаг 30 минут
Паралимпийн тамирчид тэмцээндээ оролцохоор Токиог зорилоо

Монголын Паралимпийн баг тамирчид тэмцээндээ оролцохоор арлын Япон Улсын нийслэл Токио хотыг зорилоо.

Зуны 16 дахь удаагийн Паралимпын наадам Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болно.

Тус наадамд нийт 4400 орчим тамирчид 22 спортын 540 орчим төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорих ба манай улсаас 11 тамирчин оролцоно.

Манай улс түүхдээ хамгийн олон спортын төрөлд хамгийн олон тамирчнаа оруулсан паралимп гэдгээрээ онцлог бөгөөд гурван медаль горьдож байгаа талаар БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлсэн юм.

Тус наадамд манай улсаас

  •     Х. Энхтуяа (Пара тэеквондо)
  •     Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
  •     Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
  •     Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
  •     З. Ганбаатар (Пара буудлага)
  •     Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
  •     П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
  •     А.Мөнхбат (Жүдо) нарын 11 тамирчин оролцоно.

Энэ удаагийн паралимпад дарвуулт завь, хөл бөмбөгийн оронд бадминтон, таеквондогийн спортууд шинээр орж ирсэн.

Монгол Улсын баг тамирчид Зуны Паралимпийн 16 дахь удаагийн их наадамд Пара Жүдо, Таеквондо, Байт харваа, Буудлага, Хөнгөн Атлетик, Хүндийн өргөлт гэсэн спортын 6 төрөлд, 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.