Хууль бусаар угалз агнаж буй гэмт хэргийг таслан зогсоохыг шаардав


8-р сарын 18
11 цаг 05 минут
Хууль бусаар угалз агнаж буй гэмт хэргийг таслан зогсоохыг шаардав

Угалз агнуурын зөвшөөрөлтэй холбоотой БОАЖЯ-ны албан тушаалтнуудын эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох, шударга үнэн зөв шийдвэр гаргуулахыг Судлаач агнуур зүйч доктор С.Амгаланбаатар МБОИЗ-ын хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар нар шаардаж байна.

Тэд дараах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж байгаа юм.

Монголчууд ан агнуурын талаар дэлхийд танигдсан соёлтой, олон мянган жилийн уламжлал, туршлагатай ард түмэн билээ. Гэвч энэхүү уламжлал, соёл нь сүүлийн жилүүдэд амьтны амиар зугаагаа хийгсэд, ховор амьтдыг түрийвчээ зузаалах хэрэгсэл гэж үздэг улс төрчид, өөрөөсөө өндөр албан тушаалтанд тал засаж, тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий хүмүүсийн балгаар улам бүр алдагдсаар байна.

Би агнуур судлалаар 40 гаруй жил, аргаль хонины биологи, экологийн судалгааг 30 гаруй жил хийж ирсэн бөгөөд тухай бүр ан агнуурын салбарт тулгамдаж буй асуудал, ялангуяа тусгай зориулалтын, түүний дотор угалз агнуурыг зүй зохистой байлгахаар хичээн санал өгсөөр ирсэн боловч төрийн захиргааны төв байгууллага-БОАЖЯ төдийлөн анхаарч үзэлгүй байсаар өдийг хүрлээ.

Монгол улсад угалз агнуулах зөвшөөрөл олгож ирсэн сүүлийн 20 жилийн туршид 3 оронтой тоонд хүргэсэн анхны сайд нь та болж энэ салбарын түүхэнд “хараар” тэмдэглэгдэн үлдэж байна. 

Агнуурын нөөц ашиглалтаас орсон орлогын дийлэнх хувийг амьтнаа хамгаалах, судлах, судлаачид бэлтгэх, популяцийн болон менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийх, сургалт, сурталчилгаа гм олон ажилд зарцуулах ёстой гэж үздэг. Ашиглалтын зөвшөөрөл нь энэ боломжийг хангаж чадах хэлбэр төдийгүй, амьтныг хамгаалах гол аргуудын нэг гэж ойлгодог.

Гэтэл угалз агнуурын өнөөг хүртэл явж ирсэн жишээнээс харахад агнуурын бүс нутгийг зөвхөн орлого олох хэрэгсэл болгосон ба хааяа өвч хужир тавьснаас өөрөөр аргаль хонийг шинжлэх ухаанчаар хамгаалах талаар дорвитой арга хэмжээ байсангүй.

Монголчууд аргаль хонийг хамгаалах, үнэлэх, судлахад угалз агнуураас орсон орлогоо зарцуулдаг гэдгийг олон нийт, дотоод гадаадын тусгай зориулалтын агнуур эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, тэднийг нэгтгэсэн холбоодод таниулах зорилгоор “Хамгааллын зорилго бүхий зөвшөөрөл” (Conservation permit) хэрэгжүүлэхээр БОАЖЯ-д санал болгосны дагуу 2020 онд Сайд Н.Цэрэнбат нэг толгой угалзыг хамгааллын зорилгоор агнуулахаар зөвшөөрөл олгосон боловч COVID-19 цар тахлаас шалтгаалан агналт хийгдээгүй юм.

Энэ онд бид уг хамгааллын зөвшөөрлийг хэрэгжүүлэхээр Баян-Өлгий, Увс аймгуудын Засаг дарга нарт хандахад Увс аймгийн Засаг дарга, “бидэнд боломжит хувилбар байгаа” хэмээн зөвшөөрсөн бөгөөд энэ сэдвээр талуудын оролцоотой хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Увс аймгийн Засаг дарга, БОАЖГ-ын дарга нар нь “Гулзат” агнуурын бүс нутагт БОАЖ-ын сайдын 2021-06-21-ний өдрийн А/197 тушаалаар нэмэлтээр 2 угалз хуваарилсны нэг нь компанийн нэр зааж ирсэн, нөгөөг нь хамгааллын зорилгоор агнуулах эрх бидэнд байна хэмээн мэдэгдсэн тул, АНУ-ын “Зэрлэг хонь хамгаалах сан” (WCF)-д албан ёсоор хандсан болно. Үүнд үндэслэн WCF 2020 оны 1 сард хамгааллын зөвшөөрлийг худалдан авсан анчнаа Монголд ирүүлэхээр шийдвэрлэсэн. Анчныг ирэхээс өмнө Увс аймгийн БОАЖГ нь хууль журмын хүрээнд 4 талт гэрээ байгуулан, 2020 оны 7 сарын 20-ны өдөр БОАЖЯ-нд материалыг албан ёсоор хүргүүлсэн. БОАЖЯ-ны энэ асуудлыг хариуцсан ажилтнууд эрх мэдлийнхээ хүрээнд гэрээг батлан,гарын үсгээ зурж, Яамны тамга даруулахаар Сайд таны гарт очсон ч, БОАЖСайд Уртнасан тамгаа дарахгүй удааширч байгаагаас, зөв жишиг тогтоох гэсэн бидний санаачлага цуцлагдах нөхцөл байдал үүссэн.

Бидэнд өмнө нь ийм туршлага бий бөгөөд тухайн үеийн БОАЖ Сайдын амлалтад хууртаж түдгэлзэж байсан удаатай. Одоо бид улс төр хийгээд түр зуурын улс төрчдөөс хамаарахгүйгээр тууштай зогсож, акцаа зоригтойгоор хийх болно.

Агнуур судлалын салбарт залуу халааг бэлтгэж байгаа багшийн хувьд, зөвхөн энэ асуудлаар 40 жилийн турш судалгаа хийсэн судлаачийн хувьд цаашид ч аргаль хонины ашиглалтыг хууль эрх зүйн хүрээнд зүй зохистой байлгах асуудалд дуу хоолойгооо гаргасаар байх болно. Хэрвээ БОАЖЯ-аас баримталж буй “Угалзын лиценз, агнуулах гэрээ нь, нэгд, Сайд ба түүний танил талын мөнгө олох хэрэгсэл” болдог, хоёрт, ЭЗ-ийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гарт үргэлжлэн атгуулсаар байх бол “Угалз агнуур”-ыг зогсооход чиглэсэн арга хэмжээг авахад хүргэх болно.

Бидэнд өмнө нь ийм туршлага бий бөгөөд тухайн үеийн БОАЖ Сайдын амлалтад хууртаж түдгэлзэж байсан удаатай. Одоо бид улс төр хийгээд түр зуурын улс төрчдөөс хамаарахгүйгээр тууштай зогсож, акцаа зоригтойгоор хийх болно.

Энэ нь төлбөр, хураамжаас орон нутагт ордог орлого тасрах муу үр дагаварыг бий болгохоос гадна олон улсад “Монголчууд ховор амьтнаа агнадаг биш хяддаг тул ийм байдал үүсч байна” гэх дүгнэлт гарах ба үүнээс үүдэн гарах Монголын нэр хүнд, салбарын байгалийн нөхөн сэргээгддэг нөөцийг зүй зохистой ашиглах, тусгай зориулалтын аялал жуулчлал зэрэг олон асуудалд илүү хор уршиг дагуулах болно

Монгол улсад угалз агнуулах зөвшөөрөл олгож ирсэн сүүлийн 20 жилийн туршид 3 оронтой тоонд хүргэсэн анхны сайд нь та болж энэ салбарын түүхэнд “хараар” тэмдэглэгдэн үлдэж байна.  


 
БОАЖСайд Уртнасангаас бодит мэдээлэлд эрүүл саруулаар үнэлгээ дүгнэлт өгөн асуудлыг олон талуудын оролцоотой нээлттэй авч үзэхийг шаардаж байна. БОАЖЯ хаанахын хэн гэдэг компанитай амьтан алуулах гэрээ хийхийг тонтоож заах эрх байхгүй. АТГ болон ЦЕГ-ын дэргэдэх ЭЗ-ийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт албан ёсоор нэхэмжлэхээ гаргаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

ЕС Л.Оюун-Эрдэнийг энэхүү асуудлыг яаралтай татан авч шалган мэргэжлийн байх ёстой байгаль орчны салбарт ирж мөнгө болох бүхнийг хамж байгаа, байгаль орчинд ээлгүй Сайдаа нэн даруй огцруулахыг шаардаж байна.

Намын нэрээр, улс төрчид, байгалийн баялаг цөлмөгчдийн захиалгаар томилогдсон албан тушаалтнуудын цуваагаа таслан зогсоож эх орончоор, байгаль орчинд ээлтэй бодлого барьж ажиллахыг шаардаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.