Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоодугаар сарын 23-ны өдрийн 04/04 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталжээ.
Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сайншанд, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт хоёр өрөө бүхий 288 айлын дөрвөн блок түрээсийн орон сууцыг 2021-2023 онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж.
Энэхүү журмаар таван жил хүртэлх хугацаанд түрээсэлж байх явцдаа урьдчилгаа 30 хувийг хуримтлуулж, түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой.
Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнийг халамжлагч гэр бүл, залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, 18 хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлгийн иргэд батлагдсан квотын дагуу хамрагдах юм байна.
Энэхүү журмаар таван жил хүртэлх хугацаанд түрээсэлж байх явцдаа урьдчилгаа 30 хувийг хуримтлуулж, түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой. Түрээсийн төлбөр болон хуримтлалын хэмжээ өрхийн нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан байна.
Тус төслийг “Дорноговь орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар хариуцан хэрэгжүүлэх юм. Харин зорилтот бүлгийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авах хугацааг нээлттэй байдлаар эргэн мэдээлэх болно хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих