Монголын Залуучуудын Холбооноос “Амь нэг” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ


7-р сарын 27
14 цаг 45 минут

Монгол Улсын нийслэл дүүрэг, аймаг сум бүрт салбар нэгжтэй Монголын Залуучуудын Холбооноос “Амь нэг” үндэсний хөдөлгөөнийг зарлан эхлүүлж байна.

Энэхүү хөдөлгөөнөөр дэлхийн нийтийн цар тахал Ковид-19 ыг өвчлөл, нас баралтыг бууруулахад залуучуудын оролцоог илүү идэвжүүлж, тодорхой үр дүнд хүрэхээр зорилт тавьж байгаа юм байна.

Хөдөлгөөний хүрээнд залуучуудын дуу хоолойг илүү идэвхжүүлэн олон нийтэд үнэн зөв мэдээллийг олон талт хэлбэрээр хүргэх,  Монгол Улсын Засгийн газар, УОК, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллах бөгөөд улаан бүст ажиллаж буй эрүүл мэндийн салбарын залуучуудын онлайн бүртгэл явуулах, халдварт өвчний улаан бүст ажиллаж буй эрүүл мэндийн салбарын залуучуудад тулгамдаж буй асуудлыг сонгож, шийдвэрлүүлэх зорилгоор онлайн форум, уулзалт зохион байгуулах гэх мэт үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.
Мөн цар тахлын хүрээнд хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж буй, яаралтай шийдвэрлэх ёстой асуудлуудаар олон нийт, залуучуудын дунд санал асуулга явуулж шийдвэрлэх зорилт дэвшүүлж байна. Ийнхүү асуудлыг шийдэхийн тулд МЗХ олон нийтийн дунд хандивын аян зохион байгуулж, цугларсан хандивын хөрөнгөөр нэн тэргүүнд шаардлагатай ажлуудыг хийх юм байна.

Үүнээс гадна олон нийтийн дунд мэдээ мэдээлэл түгээх, залуучууудыг уриалан дуудах, шинэ санаа дэвшүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнууддаа дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэх мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эдгээр нь энэ жил тохиож буй Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой хүрээнд хийж буй ажлуудын нэг хэсэг аж.

“Хамтдаа хичээцгээе” уриатайгаар орон даяар зохион байгуулагдах “АМЬ НЭГ” залуучуудын хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ.

Залуу хүн та ч бас энэ аянд идэвхтэй оролцож, амь нэг байж, хамтдаа аюулт өвчнийг давцгаая.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

185.229.59.39RAJ NEWS   • 2022, 9 сарын 10. 23 цаг 44 минут

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би б



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.