Газар хөдлөлтийн идэвхжлийг хянах, бүртгэх таван станцыг нэмж байгуулна


7-р сарын 27
11 цаг 37 минут

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, Газар хөдлөлтийн идэвхжлийг хянах болон бүртгэх таван станцыг нэмэлтээр байгуулах шийдвэр гаргажээ.

1. Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат 5 станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ 5 станц байгуулах, гамшгаас амжиж анхааруулах системийн шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгах, мөн газар хөдлөлтийн чичирхийллийг бүртгэх 10 акселлерометрийн станц, амжиж анхааруулах системийн MGD1 станцыг хэвийн горимд оруулж найдвартай ажиллагааг хангах тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, газар хөдлөлтийн аюулыг иргэдэд шуурхай дамжуулах болон амжиж анхааруулах системийн тогтолцоог бэхжүүлэх,

2. Аймаг, сум, суурин газруудын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологи, газар хөдлөлт техникийн судалгааны ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хотуудын ерөнхий төлөвлөлтөд болзошгүй эрсдэлийг тооцож, уялдуулан төлөвлөх,

3. Улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх,

4. Объектын гал түймэрт тэсвэртэй барилга байгууламж, стандарт нормыг баримтлах, хот суурин газарт объектын гал түймрийн үед ашиглагдах усан хангамжийн байршил, нөөцийг нэмэгдүүлэхийг даалгав.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын хэвлэл мэдээллийн алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна11 сар 27. 15:25Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ11 сар 27. 15:23Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 27. 15:22“Өнгөрсөн хугацааны авлига, хулгайн хөрөнгийг хураая гэдэгт энэ хуулийн амин сүнс нь байгаа”11 сар 27. 15:16Украины дайнд Оросын хагас сая орчим цэрэг амиа алджээ11 сар 27. 15:14Цаг агаарын таагүй байдлын улмаас АНУ-д 2400 гаруй нислэг саатжээ11 сар 27. 15:11БАЯНХОНГОР: Аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулна11 сар 27. 15:09"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ11 сар 27. 15:07Илон Маск сансарт нэг сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авлаа11 сар 27. 15:07Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн11 сар 27. 15:06Дүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо11 сар 27. 15:05Оросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ11 сар 25. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.