Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон улсад хийсэн айлчлал өндөрлөв


7-р сарын 27
11 цаг 17 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө.

Тэрээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаанд бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай тус тус уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар уулзаж ярилцлаа. 

Хуваарь ёсоор Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ буцах замдаа БНСУ-д саатаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-той ажлын уулзалт хийнэ. Хоёр улсын Ерөнхий сайд нар цар тахлын хариу үйлдлийн менежмент, иргэдийн харилцан зорчих журам болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ4 минут 14 секундын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов5 минут 5 секундын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ5 минут 53 секундын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ6 минут 27 секундын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна9 минут 5 секундын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ9 минут 36 секундын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ9 минут 59 секундын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.