Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна


7-р сарын 26
13 цаг 28 минут
DSC03199-1.jpg

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 67 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 78 хүн амь насаа алдсан байна. Үүний 61 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

– Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц 15-аас доош насныхан цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглов2 цаг 48 минутын өмнөФранцад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ2 цаг 49 минутын өмнөНийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө2 цаг 50 минутын өмнө“Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ2 цаг 51 минутын өмнөЦ.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ2 цаг 52 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулна2 цаг 55 минутын өмнөЭрдэнэт хотын хүн ам 106 мянгад хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн ₮4 их наядыг давжээ2 цаг 56 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэлийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулна2 цаг 57 минутын өмнөСогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ2 цаг 58 минутын өмнөДэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллага Citibank-тай түншлэлийн харилцаа тогтоолоо2 цаг 59 минутын өмнөДараах аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой7 цаг 40 минутын өмнөДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 сар 22. 23:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.