Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа


7-р сарын 25
11 цаг 13 минут

Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймагт үер бууж, Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамын  хөвөөгөөр ус их хэмжээгээр орж, эвдрэл гарч болзошгүй болсон тул уг замыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймагт нөхцөл байдал хүнд байгаа талаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат хэлж байна.

Үер усны улмаас байрнуудын подвал усанд автаж, цахилгааныг салгаж аюулгүй болгохоос гадна, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлж, уулнаас бууж байгаа үерийн усыг төв уруу оруулахаас сэргийлэн далан байгуулан ажиллаж байгаа юм байна.

Замууд усанд автсан байгаа тул иргэдийг суудлын автомашин болон мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө. Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллээр бороо дөрөв хоног үргэлжлэн орон төлөвтэй байгаа тул иргэдийг Даланзадгад чиглэлд зорчихгүй, хэрэв зорчвол анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Онцгой комиссоос зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ1 цаг 22 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай1 цаг 23 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ1 цаг 24 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг1 цаг 24 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн1 цаг 26 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ1 цаг 27 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн1 цаг 27 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна1 цаг 29 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо1 цаг 30 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина1 цаг 31 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.