М.Уранцэцэг ОЛИМПЫН ХҮРЭЛ медаль хүртлээ


7-р сарын 25
10 цаг 54 минут

М.Уранцэцэг олимпийн медалиа гардаж авлаа

"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) "Бүдокан" ордонд эхэлсэн.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Косовогийн Красники, Монголын М.Уранцэцэг, Японы Фүна Тонаки, Украины Дарья Белодед гэсэн шилдэг дөрвөн бөх хагас шигшээд шалгаран үлдэж, халз үзэлцлээ.

Японы Фүна Тонаки, Украины Дарья Белодед нар нэлээд удаан барилдсаны эцэст украин охин даралтаар ялагдсан юм. Цар тахлын улмаас олимп нэг жилээр хойшлогдсоны горыг ийнхүү Дарья амслаа. Хэрэв наадам цагтаа явагдсан бол алтан медалийн төлөө баараггүй барилдах байсан биз ээ. Харин манай М.Уранцэцэг Косовогийн Красникид вазари үнэлгээгээр ялагдсан билээ.

Ингээд манай бөх хүрэл медалийн төлөө Португалын Костатай барилдах боллоо. Костаг өмнө нь хоёр ялж байсан ч хагас шигшээд ялагдсан шокноосоо гарсан эсэхээс олон зүйл шалтгаална. Цуглуулгадаа дутуу байгаа олимпын медалиа авахад Урнаа тун ойрхон ирээд байлаа.

Хүрэл медалийн төлөө барилдаан дуусахад 54 секунд дутуу байхад Урнаа өчиж ялснаар олимпын хүрэл медалийн эзэн боллоо. Гурав дахь олимпдоо оролцож, анхны медалиа хүртлээ.

Монголын багийн анхны медалийг М.Уранцэцэг хүртлээ

Олимпоос анхны медалиа авч байгаа Гавьяат тамирчин М.Уранцэцэг “Маш их баяртай байна. Энэ амжилтыг гаргаж, медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Бэлтгэл хангагч, партнёр маань маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож, анхны медалиа авч байна. Маш их баяртай байна. Аав, ээждээ болон хайртай ах, дүү нар, хамаатан садан, найз нөхөд, "Хүч" спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ медалийг хүртэхийн төлөө би 16 жил хичээллэсэн. Амжилт гаргасандаа маш их баяртай байна. Баярлалаа” хэмээн нулимс унаган ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 23. 15:35Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 23. 15:35"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"4 сар 23. 15:34Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна4 сар 23. 15:33X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна4 сар 23. 15:33Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 23. 15:31Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав4 сар 23. 15:29Л.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ4 сар 23. 15:28Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй4 сар 23. 15:26Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна4 сар 23. 15:24Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.