Далайд гарцгүй улсууд мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлнэ


7-р сарын 24
12 цаг 13 минут
 

2021 оны 07 дугаар сарын 22. Женев хот. Энэ өдөр болсон Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Элчин сайд нарын уулзалтад Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Цахилгаан холбооны хөгжлийн салбарын дарга, хатагтай Doreen Bogdan-Martin оролцож, тус байгууллагын үйл ажиллагаа болон олон улсын цахим хөгжлийн бодлого, цахим хөгжилд тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж, бүлгийн гишүүдтэй санал солилцов.

Хатагтай Дориин тавьсан илтгэлдээ дэлхий дахинаа өдгөө 3.2 тэрбум хүн интернетэд холбогдоогүй байгааг тэмдэглээд технологийн дэвшлийн үр өгөөжийг бүх хүнд, хаана байгаагаас нь үл хамаарч хүртээх нь тус байгууллагын зорилт болохыг онцлов. Тэрээр мөн далайд гарцгүй хөгжиж буй улсуудын нийт хүн амын дөнгөж 27 хувь нь интернет ашиглаж байгаа ба интернет хэрэглээний өртөг нь дэлхийн дундажтай харьцуулахад эдгээр улсад 27 хувиар өндөр байгааг мэдээлэв.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын бүлгийн Женев дэх зохицуулагчийн хувиар хэлсэн үгэндээ Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөр ирэх 2024 онд дуусгавар болохыг тэмдэглээд, 2024 оноос цааш хэрэгжих дараагийн 10 жилийн хөтөлбөрт далайд гарцгүй хөгжиж буй улсуудын цахим хөгжлийг хурдасгах талаар бодитой зорилт дэвшүүлж, энэ чиглэлээр ОУЦХБ-тай хамтран ажиллах санал дэвшүүлэв. Тэрээр мөн мэдээлэл, холбооны технологийн хөгжил нь далайд гарцгүй улсуудын хувьд худалдааны түншүүдийн хүрээгээ тэлэх, шинэ зах зээлд нэвтрэх хөгжлийн шинэ гарц болох ач холбогдолтойг тодотгов.

1865 онд байгууллагдсан ОУЦХБ нь анхны олон улсын байгууллагуудын нэг бөгөөд мэдээлэл, холбооны технологийн дэвшилд суурилан дэлхий дахиныг бүхэлд нь холбох үндсэн зорилготой. Өдгөө тус байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд алслагдсан орон нутаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настай иргэдийн цахим оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх, электрон хог хаягдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх сүлжээний шийдэл, цахим боловсролын хөтөлбөр, ухаалаг хот, суурин зэрэг олон чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна4 сар 9. 21:42Гадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно4 сар 9. 21:40АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна4 сар 9. 19:35Аялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй4 сар 9. 18:35Уран бүтээлч багш нар 15 дахь удаагаа үзэсгэлэнгээ нээлээ4 сар 9. 17:46Маргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ4 сар 9. 17:35Монголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна4 сар 9. 16:44Дунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ4 сар 9. 16:35М-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа4 сар 9. 15:352 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв4 сар 9. 12:43Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй4 сар 8. 15:55ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ4 сар 8. 15:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.