Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын цог жавхлант Эзэн хаан Нарүхитод бараалхав


7-р сарын 24
12 цаг 08 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитод Олимпын нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын наадмын нээлтийг  албан ёсоор тунхаглаж буй  Цог жавхлант эзэн хаанд гүн хүндэтгэл илэрхийлж баяр хүргэв. Мөн “Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
Цог жавхлант эзэн хаан Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол орон, ард түмний талаарх дурсамжаа хуваалцав. Цог жавхлант эзэн хаан угсаа залгамжлах хунтайж байхдаа, 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр болсон Улсын филармонийн хамтарсан тоглолт сэтгэлд нь үлдсэн тухай, мөн монгол хаадын эртний өлгий нутаг Хархоринд зочилж байснаа дурсан ярив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд болох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Цог жавхлант эзэн хааныг Монгол Улсад айлчлахыг урив.
 
Энэхүү арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, хоёр талын харилцаа болон өргөн хүрээтэй сэдвээр элэгсэг дотно ярилцав.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний асуудлаар санал солилцоно.
 
 Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав2 цаг 31 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв2 цаг 31 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана2 цаг 34 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно2 цаг 35 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ2 цаг 35 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ2 цаг 36 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно2 цаг 37 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв2 цаг 38 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.