“The HU" хамтлаг малчдыг дэмжих үйлсэд нэгдлээ


7-р сарын 14
12 цаг 11 минут

Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооныхон “The HU" хамтлагтай хамтран ажиллахаар боллоо.

Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй "The HU" хамтлаг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдал, унаган төлөв байдлын хадгалан хамгаалах, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын үндэс суурь болсон бэлчээр нутгийг эрүүл байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх үйлсийг дэмжихээр боллоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд хөгжүүлсэн нүүдлийн мал ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, түүний цахим мөшгих систем "Хариуцлагатай нүүдэлчин"-ийг онцгойлон дэмжихээ илэрхийлжээ. 

Уг төслийн хүрээнд бэлчээр нутгаа сэлгэж амраан ашиглах уламжлалт арга ухаан, сайн туршлагууд нэн ялангуяа бэлчээрийг доройтож эхлэхээс өмнө урьдчилан сэргийлж нөхөн төлжих боломж олгосноор 20 сая га талхлагдсан бэлчээр унаган төлөв байдалдаа аажмаар эргэн шилжсэн байна. Малчид, орон нутгийн удирдлага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтран бий болгосон “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт дэлхийн зах зээлд Монголын байгалийн эрүүл бэлчээр, нутгийн үүлдрийн малын гаралтай бүтээгдэхүүний бусдаас онцгойрох шинж чанаруудыг баталгаажуулах, гарал үүслийг аймаг, сум, баг, малчин өрхөөр ялган харуулах боломж олгож байгаа юм. 

 

Эх сурвалж: Швейцарын хөгжлийн агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.