Б.Ганхуяг: Өндөр үр ашигтай ордуудын үнэ цэнийг зохиомлоор унагадаг явдлыг цэгцэлж, эсрэгээрээ өөрсдөө авч, үнэлэмжээ өсгөдөг болно


7-р сарын 5
11 цаг 06 минут

Б.ГАНХУЯГ: ӨНДӨР ҮР АШИГТАЙ ОРДУУДЫН ҮНЭ ЦЭНИЙГ ЗОХИОМЛООР УНАГАДАГ ЯВДЛЫГ ЦЭГЦЭЛЖ, ЭСРЭГЭЭРГЭЭ ӨӨРСДӨӨ АВЧ, ҮНЭЛЭМЖЭЭ ӨСГӨДӨГ БОЛНО

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин /2021.07.05/ Ж.Эрдэнэцэцэг 

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн  ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гэрээг таван жилээр сунгажээ. Түүнтэй ярилцлаа. Ам нээвэл л ажил ярьдаг хүн гэж түүнийг сайн мэдэх хүрээнийхэн тодотгосон нь яв цав “тохирч”, тэрбээр голчлон компанийнхаа талаар яриа өрнүүлэв.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн өгөөжийг бодитоор хүртэж,  мэдэрч эхэлсэн учраас сүүлийн үед иргэд ам сайтай болжээ. Энэ бол Монголын эдийн засгийн нэг том хөшүүрэг гэсэн өөдрөг итгэлтэй хүн олширч байна. Эсрэгээрээ сайжруулсан түлшээр л төсөөлдөг хүн ч нийгэмд олон бий. Энэ утгаараа та бүхэн сайнтай, муутай үг олон сонсдог байх. Сайн, муугийн аль нь илүү мэдрэгдэж байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” гэхчлэн төрийн өмчит том компани дэлхий нийтийг хамраад буй айхавтар өвчин, халдвартай байгаа цаг үед нийгмийн асуудалд харагдахуйц байдлаар, үр дүнтэй  оролцоод эхэллээ. Энэ нь үүргээс нь гадна нийгмийн хариуцлага. Тэр дундаас “Эрдэнэс Тавантолгой” олны анхаарлыг илүүтэй татах болсон. Монголын төр болон 2 512 700 гаруй иргэн хувьцааг нь эзэмшдэг учраас ингэх нь зүй ёсных. Өмнө нь энэ компани төдийлөн сайн нэртэй байгаагүйг гадарлах байх. Өдгөө цэвэр бизнесийн утгаараа хоёр дахь зах зээлийн амьд хувьцаатай компани болж, иргэд өгөөжийг нь хүртэж эхэлсэн, ирээдүйтэй төсөл гэдгийг хүн бүр мэддэг болсон. Үүнийг бодит суурь нь 2020 онд цэвэр бизнесийн агуулгаар бий болгосон орлогоос ногдол ашиг хуваарилснаар батлан харуулсан. Үүнээс өмнөх хугацаанд 1072 хувьцаа нэрээр иргэдэд бэлэн мөнгө олгож, хувьцааг худалдан авах харилцаа үүсэж байсан нь улс төрийн зорилготой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм ч учраас ногдол ашгийг олгохдоо УИХ-ын сонгуулиас “зугтаж”, орон нутгийн сонгуулиас хамааралгүй байх хүрээнд есдүгээр сарын 3-23-нд иргэдэд олгосон. Айл болгонд, өрхийн гишүүн бүрийн гарт очсон бодит баялагийн хуваарилалт учраас иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанид маш их итгэл, найдвар тавьж байна. Тэр хэрээр энэ компанийг сонирхож байгаа. Энэ утгаараа удирдаж байгаа хүмүүсийнх нь талаар ч иргэд мэдэхийг хүсэх нь зүйн хэрэг. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд иргэдээс ирж байгаа сэтгэгдэл, саналын дийлэнх хувь нь сайшааж, дэмжсэн, итгэл хүлээлгэсэн, өөдрөг байгаа нь бидэнд өгч байгаа урам гэж үздэг.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оноос өмнө байсан гадаад, дотоодын арилжааны бус урьдчилгаа төлбөр, зээлийн өр, төлбөргүй болж, санхүүгийн хувьд бизнесийн зохист харьцаа бүхий компани болон бэхжлээ. Нөгөө талаар, энэ компани байгуулагдаад 10 жил болж байгаа хэдий ч эхний зургаан жил нь хөгжих бус, харин ч гадаад, дотоодын өр, төлбөрт баригдсан байдалтайгаар, зах зээлийн хямрал, нүүрсний үнийн огцом уналт, улстөрчдийн буруу бодлого, шийдвэрийн нөлөөнд үнэхээр хүнд хэцүү цаг дор хөл дээрээ босож ч чадалгүй, хохирсоор ирсэн байдаг. Тиймээс ч яг өнөөдрийн хөгжлийн циклийг нь авч үзвэл “Уул уурхай-Дэд бүтэц-Аж үйлдвэрлэл”-ийн цогц төслийн хувьд гарааны гэж хэлж болохоор, нөгөө талаас бол иж бүрэн том бизнес Монголд жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэн, дэлхийд санал болгох хэмжээний бэлэн төсөл болгож чадсан нь том үр дүн гэж ойлгож болно. Үнэндээ компанийн хувьд 2020 оноос л хүний царай харахаар болж, бизнесийн агуулгаараа бэхжих замналдаа орж, хөгжлийн стратеги хөтөлбөрөө 15 жилээр төлөвлөж, таван жилийн бизнес төлөвлөгөөгөө үндэслэлтэйгээр боловсруулан баталсан. Урт хугацаанд бизнесээ төлөвлөснөөр компани цаашид ямар зорилтод хүрэх, ямар бүтээгдэхүүн, ямар хугацаанд, ямар үнээр борлуулах, ямар зардал гаргаж, хэр ашигтай байх зэрэг бүхий л бизнес саналаа нүүрсний зах зээл сонирхогч, тэр тусмаа худалдан авагч, хөрөнгө оруулагчдын өмнө түрүүлж тавьсан, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалж чадсан.

-Өмнөх хугацаанд байсан гадаад, дотоод өр төлбөрийн асуудал, тэр дотроо “Чалко” компанийн зээлийн нөхцөл байдал, гэрээний талаар мэдээлэл өгөөч.

-Компани 2010 онд гараанаас гарахдаа олборлолтоо ч эхлүүлээгүй байж “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан нь бизнесийн асар том эрсдэл хүлээсэн төдийгүй арилцааны хувьд ашиггүй гэж хэлж болохоор гэрээтэйгээр ажлаа эхлүүлсэн түүхтэй. Үнэндээ “Чалко” компаниас  авсан урьдчилгаа төлбөрийн дийлэнх хувийг нийгмийн халамж, бэлэн мөнгө тарааж, улс төрийн зорилгод зарцуулсан байдаг. Иймэрхүү нөхцөл байдал дунд явж, “Чалко”-гийн өрнөөс гадна нэмэлтээр Хөгжлийн банкнаас дахин 200 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой”-н хөгжлийн төлөө бус зориулалтаар 2014 онд зээлсэн нь байдлыг улам хүндрүүлсэн. Эдгээр өр, төлбөр, хүү, хүүгийн төлбөрийг төлж барагдуулахад нийт 636 сая ам.долларын хэмжээний нүүрс, мөнгөн хөрөнгөөр төлж чадсан компани шүү дээ. “Чалко” болон Хөгжлийн банкны өр, төлбөрүүдийг 2017 он, 2018 оны аравдугаар сар гэхэд төлж дуусгаснаар 2019 онд ямар ч өр төлбөргүйгээр ажиллаж тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой, нэг их наяд 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь төрийн гэлтгүй ямар ч компанид зөв менежмент нэвтрүүлж чадвал өнөдөр чадавхтай болохыг харуулсан үзүүлэлт мөн. Ер нь төрийн ч бай, хувийн ч бай ямар ч бизнесийн салбарыг аль болох улс төрөөс ангид байлгаж чадвал цэвэр зах зээлийн өрсөлдөөнд орох боломж нэмэгдэж, өрсөлдөх чадвар нь ч улс төдийгүй, бүс нутаг, тив, дэлхийн түвшинд тодорхойлогдох боломжтой байдаг. Тиймээс ч бид дэлхийд өрсөлдөх хүчирхэг “Эрдэнэс Тавантолгой” компанийг бүтээн цогцлоох том зорилтын өмнө ирсэн.

-Та иргэдийн итгэл нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон гэлээ. Хаанаас хийсэн ямар судалгаа юм бол?

-2007 оноос хойш, тодруулбал, цаасан дээрх төсөл байхаас нь л оролцож, ажилласан таван хүний нэг нь би мөн. Тухайн үед төслийн ТЭЗҮ-ээс эхлээд, олборлолтын үйл ажиллагааг хариуцан эхлүүлсэн. Харин 2013 оны нэгдүгээр сараас 2016 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд компанид ажиллаагүй. 2016 оны есдүгээр сарын 12-ноос тэргүүн дэд захирлаар томилогдон ирсэн. Эргэн ирэхэд компанийн нөхцөл байдал сайнгүй байсан. Нийгмийн, иргэдийн ойлголт, хандлага ч сөрөг талдаа байсныг нуух хэрэггүй байх. 2016 оны арваннэгдүгээр сард компанийн талаарх нийгмийн нөхцөл байдлын судалгаа явуулсан.  Судалгаанд хамрагдсан иргэдийн 75 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг үнэндээ мэдэхгүй байсан. Үлдсэн 25 хувийн олонх нь “хар” мэдээлэлтэй буюу асар их өр зээлтэй, хөгжих боломжгүй компани, үйл ажиллагаа нь ил тод бус, захирлууд нь байнга асуудалд ордог, тендерүүд нь хууль бус, “1072” хувьцаа нь улс төрийн зорилготой нэр төдий, цэнхэр, ягаан тасалбараас ялгагдах зүйлгүй гэхчлэн сөрөг мэдээлэл давамгайлж байсан. Өнгөрсөн жилүүдэд бид төлөвлөсөн, бодсон нэлээд ажлаа үе шаттайгаар, сайн, муу олон мэдээлэл дунд, алдаа, оноотой хийсээр ирснийг хүмүүс зах зухаас нь мэддэг болсон. Ингээд  2020 оны арваннэгдүгээр сард эл судалгааг дахин хийхэд хамрагдсан нийт хүмүүсийн 79 хувь нь  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг мэддэг болсон байна. Хамгийн чухал нь тэдгээр иргэний 70 гаруй хувь нь компанид итгэж, өөдрөгөөр харж байгааг судалгаа харуулсан. Мэдээж ногдол ашиг хуваарилсан нь энэхүү бодит итгэлцлийн орчныг бүрдүүлэхэд хамгийн том түлхэц үзүүлсэн. Мөнгөн дүндээ бус, үр шимийг нь бодитоор мэдэрсэн нь чухал гэж иргэд дүгнэсэн. Төр урьд нь ийм өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртээж байгаагүй. Хувьцааных нь оронд мөнгө өгч байсан. Жишээ нь, ахмадуудад сая төгрөг, оюутны сургалтын төлбөрийн 500 мянгаас нэг сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөн сая төгрөг өгөхдөө хувьцаагаар нь сольж авсан. Энэ бол хувьцааны хоёр дахь арилжаанд явагдсан бизнесийн харилцаа юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны ногдол ашиг бол иргэд хувьцаагаа алдалгүйгээр өөрийн компанийн олсон ашгаас хүртсэн анхны тохиолдол байсан. Мөн томоохон төмөр замын төслүүдээ монголчууд өөрийн хөрөнгөөр, монгол инженерүүд бие даан бүтээн байгуулж эхэлсэн нь хөгжлийн том боломжийг эхлүүлсэн үйл хэрэг гэж үзсэн байдаг. Тэгэхээр энэ компани монголчуудад хэрэгтэй, цаашид удирдлагын тогтвортой байдал, улс төрөөс хараат бус байх, гол нь бүхий л үйл ажиллагаа иргэдэд улам бүр нээлттэй, ил тод байх ёстой гэсэн итгэл үнэмшлийг ч бид авсан.  

-Та “Эрдэнэс Тавантолгой” компанийг улс төрийн нөлөөллөөс гаргасан гэлээ. Нэг хэсэг танай болон Хятадын хөрөнгө оруулалттай TTJVCO компанитай холбоотой мэдээлэл нийгэмд шуугиан тарьсан. 2012 онд TTJVCO (Ти Ти Жи Ви Си Өү)-гийн гэрээг доллароор хийснээс болж хэдэн арван  тэрбумын алдагдалтай гэрээ хийж, сунгасан гэдэг. Энэ бүхэн үнэн үү, эсвэл улс төрийн зорилготой шуугиан байсан юм уу?

-Ти Ти Жи Ви Си Өү” компанитай  2012 оны гуравдугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед Тавантолгой ордод стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох, түншлэлийн гэрээг Австралийн “Макмахан” болон Германы “Пи Би Эм оперта”  (РВМ) компанийн хооронд хийж, давхар олборлолтын үйл ажиллагааг тэд хариуцахаар ажиллаж байсан үе. Харин зах зээлийн нөхцөл байдал муудсанаас шалтгаалан 2015 онд дээрх хоёр компани үйл ажиллагаагаа зогсоож,  олборлолт явуулж байсан Ти Ти Жи Ви Си Өү” компанийг олборлолтын төсөлтэй нь хамт олон улсын зах зээлд санал болгож зарсан байдаг. Ингээд уг компани болон манай олборлолтын төсөл хятад эзэмшигчтэй болж, гэрээг шинэчлэн нэмэлт өөрчлөлт оруулж, 2015 оны есдүгээр сарын 29-нд байгуулсан юм билээ. Уг гэрээг байгуулахдаа Монгол Улсын хууль, тогтоомжоос давсан зарим эрхийг илүү олгосон тухай удаа дараагийн УИХ болон Засгийн газрын түвшинд ярьж, гэрээг сайжруулах ажлын хэсгийнхэн хүртэл ажиллаж ирсэн. Хэд хэдэн зөрчил байна гэж үздэг байсан. Нэгдүгээрт, Ти Ти Жи Ви Си Өү” компани нь Монголд байгуулсан хуулийн этгээд атлаа төлбөрийн гүйлгээг ам.доллароор гүйцэтгэхээр гэрээнд тусгасан. Хуулийн дагуу бол Монголын үндэсний мөнгө тэмдэгтийг хэрэглэх ёстой. Хоёрт, нэг шоо метр уулын цулын үнийг нэлээд өндөр тогтоосон. Дараагийнх нь, хэрэв маргаан үүсвэл Сингапурын Арбитрын шүүхэд хандахаар заасан. Ингэх шаардлагагүй. Манай дотоодын арбитр, хууль тогтоомж гэж бий. Дөрөвт, ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсдэг зөрчил, маргаан. Өөрөөр хэлбэл,”Ээрдэнэс Тавантолгой”-той  хөдөлмөрийн гэрээтэй ажилчид, нөгөө компанийн техник дээр ажиллаад, манай талд ажилчдын хөлсийг буцаан шилжүүлж, Монголд байхгүй зохицуулалт үйлчилж байсан. Тухайн үед Хятадын компани руу шилжихтэй холбоотой үүссэн асуудал. Техникийг нь шилжүүлчихсэн, ажилчдыг шилжүүлж авч чадаагүй үлдсэн. Ийм дөрвөн асуудал энэ оны хоёрдугаар сарын 28 хүртэл явсан. Нөгөөтээгүүр, энэ нь гадаадын хөрөнгө оруулагч мөн. 2015 оноос хойш нэмж нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Уулын хүнд даацын техникт зориулсан засварын газрууд, тоног төхөөрөмжүүд, цахилгааны дэд станц, дамжуулах шугам, оффис, ажилчдын кемп гээд бүтээн байгуулсан, Монголд татан авчирсан техник, тоног төхөөрөмж их хэмжээгээр үнэлэгдэх хөрөнгө оруулалт мөн.

Уг гэрээнд хүчинтэй байх хугацааг тодорхойлсон хоёр зохицуулалтыг маш то

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.