Дархан-Уул аймаг нийслэл болон бусад халдвартай аймгаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй


7-р сарын 5
10 цаг 42 минут
Дархан-Уул аймаг нийслэл болон бусад халдвартай аймгаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос 7-р сарын 5-наас 25-ны хооронд зөөвөрлөгдөн орж ирэх халдварын эрсдэлээс сэргийлж, постын шалган нэвтрүүлэх ажиллагааг чангатгаж, түр журмаар зохицуулахаар болжээ.

Тодруулбал, нийслэл болон халдвартай бусад аймгаас ирэх иргэдийг маргаашаас эхлэн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй.

Мөн маргаашаас эхлэн Дарханаас гарснаас хойш 14 хоногт буцаж ирэхийг хориглож байгаа юм байна. Энэ хугацаанд буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээр гарч, орох иргэдийг 14 хоног хязгаарлахгүй болохыг АОК-оос мэдээлжээ.

Тус аймгийн Хонгор, Орхон сумд руу холбогдох бичиг баримтаа шалгуулан дотооддоо чөлөөтэй зорчиж болно. Харин Шарын гол сум руу нэвтрэх хөдөлгөөнийг хаасан тул тус сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авч нэвтэрнэ.

Дархан-Уул аймгийн харьяалалтай иргэдээ smartdarkhan.com цахим хаягаар дамжуулан шалгаж, хяналтын цэгт түргэвчилсэн шинжилгээ авч байж нэвтрүүлнэ. Хэрэв сул эерэг гарвал тусгаарлах байранд шилжүүлж, PCR шинжилгээгээр батлагдвал эмчлэн тусгаарлах байранд хүргэх болохыг АОК-оос мэдээлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

СҮХБААТАР: Малын сэг зэм устгах ажил 70 хувьтай үргэлжилж байна5 сар 10. 13:05100 ажилтан нэг дор өвдсөнөөр 85 нислэг цуцлагдав5 сар 10. 13:05Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ5 сар 10. 13:04ОХУ-ын Башкортостан анх удаа Украины дроны цохилтод өртжээ5 сар 10. 13:03Ус зайлуулах шугам, хоолойг бүрэн шинэчлэх төсөв баталдаггүй!5 сар 10. 13:02С.Эрдэнийн тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжихээ илэрхийллээ5 сар 10. 13:02Ухаан алдаж унатлаа ажиллах соёл олныг эгдүүцүүлэв5 сар 10. 13:01М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээлээ5 сар 10. 12:59Ноолуурыг долоодугаар сараас самнасан хэлбээр гаргаж эхэлнэ5 сар 10. 12:58“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 12:57АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав5 сар 9. 14:00Л.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ5 сар 9. 13:59
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.