Бамбаруушийг бие даан амьдрах чадвартай болгоод тайгад нь тавьлаа


7-р сарын 3
11 цаг 03 минут


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна.

Төөрсөн бамбарууш 2-3 сартай, 6 кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзжээ.

Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг өнөөдөр ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулсан байна.

Ингэхдээ сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавина. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглана гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв. 

 ​Бамбарууш тавдугаар сард анх ирэхдээ ийм нялх байсан юм.


 ​Бамбарууш тавдугаар сард анх ирэхдээ ийм нялх байсан юм.

 ​Бамбарууш тавдугаар сард анх ирэхдээ ийм нялх байсан юм.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа7 цаг 28 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ7 цаг 28 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов7 цаг 29 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"7 цаг 30 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ7 цаг 31 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ7 цаг 32 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна7 цаг 33 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"7 цаг 35 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид7 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав7 цаг 37 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.