Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмиратын элчин сайдыг хүлээн авч уулзав


6-р сарын 22
11 цаг 39 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 6 дугаар сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг дурдав. Мөн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, саяхан АНЭУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв.

Элчин сайд Абдулла Аль-Тинижи Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль Нахъян-аас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ирүүлсэн захидлыг гардуулж, Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ удахгүй нээгдэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Дубай ЭКСПО-д өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахыг хүсэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ1 цаг 45 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна1 цаг 47 минутын өмнөМахны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв1 цаг 48 минутын өмнөСэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсжээ1 цаг 50 минутын өмнө"Хорио цээрийн дэглэм зөрчиж нүүдэл хийсэн малчдыг торгосон"1 цаг 51 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО1 цаг 55 минутын өмнөЗасгийн газар иргэнийхээ газрыг 49 м2 байраар сольж, "шулах нь"2 цаг 14 минутын өмнөБайртай болно гэж итгээд хохирсон 3651 иргэний хэрэг шүүхэд шилжив2 цаг 16 минутын өмнөҮндэсний их баяр наадмын шагайн харвааны шагналыг хоёр дахин нэмэхээр болжээ2 цаг 17 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд2 цаг 19 минутын өмнөБуйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно6 сар 9. 16:53Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ6 сар 9. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.