Монгол, Сингапурын бизнес эрхлэгч нарын хамтарсан ээлжит цахим уулзалт болов


6-р сарын 22
11 цаг 38 минут

Монгол, Сингапурын хооронд бизнесийн ажил хэргийн уулзалт жил дараалан амжилттай хэрэгжиж, хоёр тал бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг судалсаар ирсэн. Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийг Сингапурын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Сингапурын Бизнесийн Холбоо нар хамтран 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдөр “Singapore Mongolia Business Matching Webinar-Assessing Mongolia and Singapore Markets Virtually” ээлжит цахим арга хэмжээг зохион байгуулав.

Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас гадна oдоогоор даяарчлагдаж буй олон улсын нөхцөлд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна. Сингапурын туршлага, боломжоос хуваалцаж Монгол, Сингапурын хооронд цахим худалдааны хамтын ажиллагаа, шинэ бизнесийг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд 180 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон өргөн хэмжээний цахим арга хэмжээ болсноороо онцлог байв.

Түүнчлэн тус арга хэмжээний үеэр Сингапурын Бизнесийн Холбоо болон МҮХАҮТ нарын хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсныг талууд мэдэгдэв. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөтгөх боломжийг нээж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих зэрэг олон эерэг үр дүн гарах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ4 цагийн өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ4 цаг 1 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав4 цаг 1 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ4 цаг 2 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно4 цаг 2 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа4 цаг 3 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ4 цаг 3 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ4 цаг 4 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ4 цаг 5 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна4 цаг 5 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.