Туул голын эхэнд минж нутагшууллаа


6-р сарын 22
10 цаг 56 минут

 


ФОТО: Туул голын эхэнд минж нутагшууллаа

Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж байна. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад буй.

Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна.

Энэ жилийн хувьд “Минж үржүүлэх, нутагшуулах төвд” төслийн хугацаанд анх удаа нэг бодгаль минжнээс таван ихэр дүдэр төллөсөн онцлогтой байсан бөгөөд нас биед хүрсэн гурван бүлийн зургаан бодгаль минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутагт минжний шүтэж амьдардаг орчин бүхий хэсэгт аядуу зөөлөн суллан тавих аргыг сонгож усны төвшин, урсгалын хурд болон эргийн нөхцөлийг харгалзан ус боох далан хийж, татмын нугыг намагжуулах цүнхээл үүсгэх зэргээр дэмжлэг үзүүлж тавилаа. Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна. Ингэснээр байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх улмаар өөрөө өсөж үржих боломж бүрдэнэ.


Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Дэлхий дээр хойд Америкт тархсан канад минж (Castor Canadensis), евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолдоно.

Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав9 цаг 30 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв9 цаг 31 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана9 цаг 34 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно9 цаг 34 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ9 цаг 35 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ9 цаг 36 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно9 цаг 37 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв9 цаг 38 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.