Хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэнэ


6-р сарын 22
10 цаг 54 минут
Хотын захиргааны шинэ байранд 145 ОР ДЭЛГЭНЭ

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв”-ийг байгуулж байна.

Энэхүү “Яаралтай тусламжийн төв”-д зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тус төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.

Тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн байршлуудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүргийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн юм.

Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн байршлуудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүргийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн юм. Мөн төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, вакцинжуулалтын явц болон гэрээр эмчлэгдэж буй иргэдэд хяналт тавьж буй байдалд хяналт тавин ажиллав. Хан-Уул дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16-17 насны 300 орчим хүүхэд ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Дүүргийн хэмжээнд дөрвөн байршилд Явуулын амбулатори ажиллаж байгаа бөгөөд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг бүрэн хяналтдаа авчээ. Эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч халдвараар хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр дүүргийн эмнэлгийн ачаалал эрч буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд хэллээ.

“Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой” хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Эх сурвалж: ЭМЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.