Ковид-19 өвчний улмаас 31.402 хүн эмчлэгдэж байна


6-р сарын 21
13 цаг 17 минут

 

Өнгөрсөн хоногт эмнэлгээс 247 хүн, гэрийн хяналтаас хөнгөн хэлбэрийн 108, нийт 355 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 63.945 болж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт 12.445 хүн, гэрийн хяналтад 19.734 хүн эмчлэгдэж байна. Улсын хэмжээнд нийтдээ 31.402 хүн ковид-19 өвчний улмаас эмлэгдэж байна.

Үүнээс,

  • Хөнгөн - 7757 (63.9%)
  • Хүндэвтэр - 2993 (24.6%)
  • Хүнд - 1169 (9.6%)
  • Маш хүнд - 226 (1.9%)

Сүүлийн 24 цагт 11.295 шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2268 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 95.819 болж байна. Нийт батлагдсан тохиолдлын 81.2 хувь буюу 1404 нь Улаанбаатарт (Нийт-78.662), үлдсэн нь орон нутагт 864 (Нийт-16.351) бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 42-80 насны 11 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 447 боллоо.

Эдгээр хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдал, чихрийн шижингийн хожуу үе зэрэг хавсарсан өвчтэй байсан.

Мөн ковидын бус шалтгаанаар 61 болон 71 настай хоёр хүн эндлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ46 минут 58 секундын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг48 минут 20 секундын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна48 минут 49 секундын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино49 минут 45 секундын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана53 минут 16 секундын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ54 минут 22 секундын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана55 минут 36 секундын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана56 минут 3 секундын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ56 минут 22 секундын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ57 минут 23 секундын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.