Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар илэрчээ


6-р сарын 21
13 цаг 15 минут
Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар илэрчээ

Өчигдөр Асгат суманд хоёр хүнээс халдвар илэрч, Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар бүртгэгджээ.  

Энэ талаар тус аймгийн хэвлэлийн ажилтан А.Нарантунгалагаас тодруулахад "Өчигдөр Асгат суманд халдвар гарч, аймгийн бүх/13/ суманд нийт 622 халдвар бүртгээд байна. Анх гуравдугаар сарын 31-нд Мөнххаан суманд халдвар илэрсэн. Ковид-19 халдварын тархалт хамгийн өндөр байгаа Дарьганга, Наран, Онгон суманд хөл хорио тогтоосон. Өнөөдөр онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд хөл хорио тогтоох эсэхийг шийднэ" гэлээ.

Өчигдрийн байдлаар тус аймгийн

  • Баруун-Урт 17,
  • Наран 12,
  • Уулбаян 1,
  • Асгат суманд 2, нийт 32 халдвар илэрчээ.

Өчигдөр 26 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 270, 0-18 насны 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодруулахаар тандалт судалгааны нэг баг ажиллаж буй бөгөөд ойрын хавьтал - 1283, дам хавьтал болсон 1851 иргэнийг тусгаарласан. Аймгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын 129 эмч, эмнэлгийн ажилтан үзүүлж байна гэж Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Л.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв7 сар 1. 17:07Ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав7 сар 1. 17:06Хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 1. 17:04Наршихаас сэргийлэх аргууд7 сар 1. 17:03Хавдар судлалын үндэсний төвд 980 сая иенийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлнэ7 сар 1. 17:01Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 17:00Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ7 сар 1. 17:00Хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна7 сар 1. 16:59Сангийн яам шүүхийн төсвийг танадгийг шийдвэрлэхийг хүсэв7 сар 1. 16:58МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА7 сар 1. 16:55"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"6 сар 30. 12:09Венесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна6 сар 30. 12:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.