Нүүрсний экспорт тавдугаар сард 1,32 сая тоннд хүрч өсөв


6-р сарын 10
11 цаг 46 минут

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТАВДУГААР САРД 1.32 САЯ ТОННД ХҮРЧ ӨСӨВ

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний таван сарын байдлаар 5.93 тэрбум ам.долларт хүрч, 48.2 хувиар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
 
Тодруулбал эхний таван сард 3.32 тэрбум ам.долларын экспорт хийж өмнөх оны мөн үеийнхээс 65.7 хувиар нэмэгджээ. Мөн импорт 2.6 тэрбум доллартай тэнцэж, 30.6 хувиар өссөн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 722.4 сая ам.долларын ашигтай гарлаа.
 
Зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тосны бүтээгдэхүүн нийт экспортын 81 хувийг бүрдүүлжээ.
 
Эрдсийн экспортыг орлогын дүнгээр эрэмбэлвэл зэсийн баяжмал тэргүүн байранд орлоо. Оны эхний таван сарын байдлаар зэсийн баяжмалын экспортын орлого 1 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 63 хувиар өсчээ. Харин биет жингээр зэсийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар буурч 491 мянган тоннд хүрлээ.
 
Нүүрсний экспортын тухайд оны эхний таван сард 8.63 сая тонн нүүрс буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3 хувиар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Энэ хугацаанд нүүрсний экспортын орлого 933 сая ам.доллартай тэнцэж 82 хувиар дээшилжээ. Өмнөх оны хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт бараг “тэг зогсолт” хийж байсан тул ийнхүү энэ онд нүүрсний экспорт харьцангуй сайн байгаа мэт харагдана. Гэвч үнэндээ нүүрсний экспорт энэ онд төлөвлөгөөнөөс ихээхэн хоцрогдолтой байгаа бөгөөд тавдугаар сараас л байдал арай дээрдэх шинж ажиглагдлаа. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.32 сая тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.1 хувиар бага боловч өмнөх сарынхтай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Гэхдээ хэвийн үзүүлэлтээр сард 3-4 сая тонн нүүрс экспортолдогтой харьцуулахад энэ дүн нь хавьгүй багад тооцогдоно.
 
Төмрийн хүдэр, баяжмалын экспорт оны эхний таван сард 3.38 сая тонн буюу 446 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр ялимгүй буурсан ч, орлогын дүнгээр 90 хувиар дээшилжээ. Ингэснээр төмрийн хүдэр экспортын орлогын дүнгээр гуравт эрэмбэлэгдлээ.
 
Газрын тосны экспорт мөн хугацаанд 136 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 452 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл газрын тосны худалдаа хамгийн өсөлттэйд тооцогдож байна.
 
Харин алтны экспорт оны эхний таван сарын байдлаар буурчээ. Бусад төрлийн эрдсийн хувьд бүгд экспортын орлогоор өсөлттэй гарлаа.

Эх сурвалж: dnn.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ3 цаг 24 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан3 цаг 26 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь3 цаг 27 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна3 цаг 28 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ3 цаг 34 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ3 цаг 40 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?3 цаг 42 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана3 цаг 44 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна3 цаг 46 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна5 цаг 53 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.