Локарно ОУ-ын 74 дэх удаагийн наадам Швейцар улсын Локарно хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна


6-р сарын 10
11 цаг 44 минут

Тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн нэг хэсэг болох “Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмжлэг үзүүлдэг хэсэгт найруулагч Ш.Ихбаяр болон продюсер Б.Номинтуяа нар “The Water Garden” кино төслөөр, “Open doors lab” буюу жил бүр 8 кино найруулагчийг шалгаруулж, тэдгээрт олон улсын киноны зах зээлийг илүү ойлгуулах, кино зохиол бичих, киноны мэргэжилтнүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар 6 өдрийн тусгай сургалт явуулдаг хэсэгт найруулагч Л.Бат-Амгалан нар оролцохоор сонгогдоод байна.

Өнгөрсөн жилийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн шагнал гардуулах ёслолын үеэр нийт 7 шагнал гардуулснаас Монголын уран бүтээлчид 3 шагналыг нь хүртсэн. Найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл нь тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн 40,000 шв.франкийн тэтгэлэгт шагналыг хүртсэн бол найруулагч                  П. Лхагвадулам тус кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагналыг хүртсэн. Найруулагч С.Уран тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор Нидерландын Роттердам хотноо зохион байгуулагдсан “Rotterdam Lab 2021” 5 өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрхийг авсан.

Швейцарын Гадаад хэргийн яамны харьяа Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 19 жилийн турш хэрэгжиж байгаа тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь 2019-2021 онд Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцолж, дэмжиж байгаа бөгөөд энэ жил Монгол Улс “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн онцлох орноор оролцож байгаа сүүлийн жил болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ1 цаг 6 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ1 цаг 7 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"1 цаг 8 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна1 цаг 8 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна1 цаг 9 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 11 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав1 цаг 13 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ1 цаг 14 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй1 цаг 15 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна1 цаг 17 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.