Монголын үлэг гүрвэлүүд


6-р сарын 10
11 цаг 36 минут
Монголын үлэг гүрвэлүүд

Заврорнитоид нь Монголоос олдсон үлэг гүрвэлүүдийн нэг бөгөөд түүний урт, хурц савартай гар нь өдөөр бүрхэгдсэн байдаг. Хурц хөрөө шиг шүдтэй ба хавирган хутга шиг хэлбэртэй том хуруутай савартай. Маш хурдан, шаламгай энэ амьтан жижигхэн амьтнаар идэш хийдэг байжээ.

Юрийн Галавын Цэцэрлэг кинонд тоглосон энэхүү хурц-хумст махчин амьтныг анх Монголын говь дахь Баянзаг (Дүрэлзэх хадад) хэмээх газраас нээн илрүүлжээ. Эрдэмтэд энэ амьтныг өдтэй байсан гэдгийг одоо мэддэг болсон ба энэ амьтан хүмүүсийг биш Протоцератопсыг агнадаг байсан гэдэгт итгэдэг. Толгойноосоо сүүл хүртлээ 2 метр энэ амьтан зогсож байхдаа ойролцоогоор насанд хүрсэн хүний өвдөг орчим хүрдэг.

2 тонн жинтэй, өргөсөн хуягаар хучигдсан Пинакозавр нь айдас төрүүлэм өвсөн тэжээлтэн байжээ. Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн анх мэдэгдсэн үе нь 1923 онд Монголын Баянзагаас олдсон олдвор юм. Энэ динозавр нь муна бүхий ясан сүүлээ махчин араатнуудаас хамгаалах зэвсэг болгож ашигладаг байсан байж магадгүй.

Түүний нэр “өндөг хулгайлагч” гэсэн утгатай бөгөөд учир нь хамгийн анхны удаа олдсон уг олдвор нь өндөгтэй үүрний цуг Баянзаг (Дүрэлзэх хадад )-т чулуужиж үлдсэн байв. Өдгөө бид тэдгээр өндөг нь үнэндээ уг амьтны өөрийнх нь өндөг байсан гэдгийг мэдсэн ба сайн эцэг эх байжээ. Овирапторууд Баянзагт ирж үүрээ засаж, нялх үр зулзагаа бойжуулдаг байжээ.

Протоцератопс бол 1922 онд Монголын Баянзаг (Дүрэлзэх хадад гэж дэлхийд алдаршсан) газраас барууны эрдэмтдийн хамгийн анх олсон динозавр юм. Яг л шувууных шиг хошуутай боловч их бие нь дөрвөн хөлтэй энэ амьтныг эртний аялагчид олсон байж магадгүй бөгөөд домогт Гриффин хэмээн тайлбарлагдаж байжээ. Хэдийгээр түүний хошуу бараг л бүргэдийнх мэт хурц харагдавч ургамлаар хооллодог уг амьтны биеийн хэмжээ арслангаас илүү хоньтой ойролцоо байсан байна.

Тус динозавр нь маш жижигхэн бөгөөд бараг л шувуу шиг харагддаг байсан байна. Энэ амьтан нь Азарган тахиатай төстэй хэмжээтэй байжээ. Мөн урд мөч тус бүрдээ ганцхан хумстай байжээ.

Эх сурвалж: Монголын үлэг гүрвэлийн хүрээлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ4 цаг 25 минутын өмнөЗүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив4 цаг 26 минутын өмнөЗамын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо4 цаг 27 минутын өмнөХээрийн түймэрт 8400 га талбай шатжээ4 цаг 30 минутын өмнөЗөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй4 цаг 30 минутын өмнөМонголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв4 цаг 31 минутын өмнөТөв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна4 цаг 32 минутын өмнө“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа4 цаг 43 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 цаг 51 минутын өмнөТүймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.