Ерөнхийлөгчийн эдлэх эрх, хүлээх үүрэг


6-р сарын 10
11 цаг 19 минут

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон түүний хүрээнд дагалдан батлах хуулиудаар Ерөнхийлөгчийн эрх, үүрэгт өөрчлөлт орж хумигдаж байгаа.  Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотой орсон онцлох заалтуудаас хүргэж байна.

ХЭН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ВЭ

  • Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. 
  • Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгож болно.  
  • Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ЭХЛЭХ, ДУУСГАВАР БОЛОХ, ОГЦРУУЛАХ

  • Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно. 
  • Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө. 
  • Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна. 
  • Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. 
  • Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна. 

ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРААХ ҮНДСЭН БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ  

  • УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах;  
  • 3/өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно; 
  • 4/гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах; 
  • 5/Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах; 
  • 6/Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах; 
  • 7/улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах; 
  • 8/уучлал үзүүлэх; 
  • 9/Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх; 
  • 10/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх; 
  • 11/бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах; 
  • 12/Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно. 
  • Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. 
  • Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.  
  • Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. 
  • Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана. 
  • Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ6 цаг 15 минутын өмнөЦэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ6 цаг 17 минутын өмнөСҮХБААТАР: Хөх хотын эмч, мэргэжилтнүүдээс туршлага судаллаа6 цаг 17 минутын өмнө"Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн"6 цаг 18 минутын өмнө2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлэв6 цаг 19 минутын өмнөУлаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрлээ6 цаг 20 минутын өмнөАвлигын хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэжээ6 цаг 22 минутын өмнөБ.Ган-Очир: Дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө байдаг бол манай хот дарга нарын төлөө оршдог6 цаг 23 минутын өмнө"Хүүхдэд тохироогүй хоол, хүнс хэрэглүүлэх нь хүчирхийлэл"6 цаг 24 минутын өмнө25 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ6 цаг 24 минутын өмнө"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.