Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдлоо


6-р сарын 10
11 цаг 17 минут

Монголчууд найм дахь удаагаа төрийн тэргүүнээ сонголоо.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жилээр сунасан нь энэ удаагийн сонгуулийн нэгэн онцлог байв. Эрх баригч намаас экс Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэвшсэн бол, Ардчилсан намаас тус намын дарга асан С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар дэвшсэн юм. Сонгуулийн ирцийн хувьд 22.00 цагийн байдлаар 59.16 хувьд хүрч ирцийн хувьд хүчин төгөлдөр байх боломж бүрдсэн.

Санал өгөх насны бүлгийн хувьд 65-69 насныхан хамгийн идэвхтэй байж нийт санал өгөх хүмүүсийн 75.83 хувь нь саналаа өгчээ. Харин 60-64 насныханы 72.8 хувь, 70-аас дээш насныханы 72.4 хувь нь санал өгч идэвхтэй оролцсон байна. Энэ удаад анх удаагаа санал өгч байгаа 18-19 насны сонгогчид идэвхтэй оролцсоныг дурдах нь зүй. Тэдний 58.3 хувь нь төрийн  тэргүүнээ сонгох ээлжит сонгуульд саналаа өгчээ.

Санал хураах өдрийн 12.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 17.52 хувь буюу нийт 353.3 мянган хүн санал өгөөд байв. Харин 18.00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 40 хувьд хүрч 813.9 мянган хүн санал өгсөн юм. Улмаар санал хураах цаг хаагдахад 22.00 цагийн байдлаар 57.9 хувьд хүрсэн билээ. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад амьдарч буй иргэдийн долоон хувь нь саналаа өгсөн. Тодруулбал, гадаад оронд амьдарч байгаа иргэдээс долоон мянга орчим нь саналаа өгөхөөр бүртгүүлснээс 5.4 мянга нь саналаа өгчээ.

Сонгогчдын ирцийн хувьд энэ жилийн сонгууль 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцэд хүрсэнгүй. Дөрвөн жилийн өмнө болсон сонгуулиар саналын ирц 60.67 хувь 1.189 сая хүн санал өгөөд байв. Нийслэлийн хувьд 518.9 мянган сонгогч санал өгч ирц нь 62.87 хувьд хүрч байжээ. Энэ удаад хэдийгээр залуусын ирц өндөр байсан ч өмнөх сонгуулиудын ирцийг давж чадсангүй. Үүнийг мэргэжилтнүүд нэр дэвшигчид болон улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Монголчууд анх 1993 онд Ерөнхийлөгчөө сонгож байснаас хойш сонгуулийн ирц долоон удаа дараалж унасан дүр зурагтай байсан юм. Наймдахь удаагаа ч тэр жишгээр явлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын Залуучуудын Холбооноос “Амь нэг” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ7 сар 27. 14:45ГССҮТ-ийн эмч нар улаан бүсэд орж, халдвартай өвчтөнд тархины мэс засал хийжээ7 сар 27. 11:41Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан иргэдийн 70.6 хувь нь эвлэрчээ7 сар 27. 11:39Газар хөдлөлтийн идэвхжлийг хянах, бүртгэх таван станцыг нэмж байгуулна7 сар 27. 11:37Нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 27. 11:34Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг буулгана7 сар 27. 11:33ХӨСҮТ-д вакцины агуулахын өргөтгөл барьж байна7 сар 27. 11:31Токиогийн олимпоос Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ7 сар 27. 11:29Дэлхийн уул уурхайн ТОП-50 компанийн үнэлгээ өсч түүхэнд дээд үзүүлэлтийг шинэчлэв7 сар 27. 11:20Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурал боллоо7 сар 27. 11:18Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон улсад хийсэн айлчлал өндөрлөв7 сар 27. 11:17Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна7 сар 26. 13:28
© 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.