Замын-Үүд -Эрээний ачаа тээврийн эргэлтийг хэвийн горимд оруулах ажлын хэсэг байгууллаа


6-р сарын 8
20 цаг 39 минут

БНХАУ-ын тал цар тахлын халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаатай холбоотойгоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсээд байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ачаа тээврийн эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхээр БНХАУ-ын талтай удаа дараа уулзалт хийж, өнгөрсөн сард Дорноговь аймагт ажилласан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Ажлын хэсгийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг энэ долоо хоногоос эхлэн боомтод бүтэн цагаар ажиллаж, үүсээд буй нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна4 цаг 49 минутын өмнөНийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ4 цаг 51 минутын өмнөБитүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ4 цаг 51 минутын өмнө“Өнгөрсөн хугацааны авлига, хулгайн хөрөнгийг хураая гэдэгт энэ хуулийн амин сүнс нь байгаа”4 цаг 57 минутын өмнөУкраины дайнд Оросын хагас сая орчим цэрэг амиа алджээ4 цаг 59 минутын өмнөЦаг агаарын таагүй байдлын улмаас АНУ-д 2400 гаруй нислэг саатжээ5 цаг 3 минутын өмнөБАЯНХОНГОР: Аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулна5 цаг 4 минутын өмнө"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ5 цаг 6 минутын өмнөИлон Маск сансарт нэг сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авлаа5 цаг 7 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн5 цаг 7 минутын өмнөДүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо5 цаг 8 минутын өмнөОросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ11 сар 25. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.