Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулдаг хөтөлбөртэй болох үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэл өгчээ


6-р сарын 8
13 цаг 36 минут

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд хэлэлцэж, гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Засгийн газар өнөөдрийн хурлаараа 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ба одоогоор дараах дөрвөн шийдвэрийг гаргаад байна. 

Нэгдүгээрт, Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулдаг хөтөлбөртэй болох үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэл өгчээ. Эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг цахим хэлбэрт оруулаад, иргэдийн эрүүл мэндийн дата бааз суурь үүсгэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. Ийм шийдвэр гаргаж байгаагийн учир нь нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судас, хавдар, гэмтэл, хордлого болон гадны нөлөөтэй нас барах шалтгаан байдаг аж.

Өнгөрсөн 2010 оны байдлаар 4466 хавдарын тохиолдол бүртгэгдсэн бол 2020 онд 6702 тохиолдол болж өссөн байна. Хавдартай иргэдийн 73 хувь нь 2,3 дугаар шатанд орсон хойноо эмнэлэгт ханддаг байна.

Хоёрдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үүднээс цогц бодлого боловсруулах чиглэл өгсөн байна. Ерөнхийдөө нэг албан байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах гэх мэт бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэл барих аж.

Энэ хүрээнд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаяр томилогдсон байна. Тэрбээр Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогджээ. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.

Гуравдугаарт, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх бодлого боловсруулах чиглэл өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан ажлын тайланг сонссон байна. Ингээд түгжрэл буурах чиглэлээр зарим уулзварт нүхэн гарц хийх ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэл өгчээ. Мөн Бэлх, Сэлхийн далан байгуулах ажлыг 2022 улсын төсөвт суулгахаар болсон байна. Үүнээс гадна БГД-т байрлах Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон тохижуулах асуудалд санал нэгджээ.

Дөрөвдүгээрт, 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцсан байна. Өнөөдрийн байдлаар 1,1 их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй олгоод байна. Одоогоор 16193 зээлдэгч зээл аваад байна. Ингэснээр 60 гаруй мянган ажлын байр хадгалж үлдээд байна. Цаашид зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 хувийн зээлийг 3 их наяд төгрөгт багтаан олгох боломжтойг Ерөнхий сайд онцолсон байна.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна7 сар 7. 14:12Хиймэл оюуны засаглалын асуудлаарх анхдугаар чуулган Женевт эхэллээ7 сар 7. 14:10Гаалийн зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийсэн үйлдэл эзэлжээ7 сар 7. 14:09Орон нутгийн эмч нар цээжний хөндийн мэс заслыг орон нутагтаа бүрэн нутагшууллаа7 сар 7. 14:07Б.Мөнх-Амар: Гаалиар "Инсулин" тариаг хууль бусаар их хэмжээгээр нэвтрүүлэхийг завдаж байна7 сар 7. 14:04Шинээр төрсөн гавьяатууд7 сар 7. 14:03УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ7 сар 6. 15:32Цахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ7 сар 6. 15:31Үндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна7 сар 6. 15:30
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.