"Монголын орчин цагийн өгүүллэгүүд" орос хэл дээр хэвлэгдэнэ


6-р сарын 8
11 цаг 12 минут
 

Монголын Орчуулагчдын Эвлэл, ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” төрийн бус байгууллагын дэмжлэг дор Оросын орчин цагийн өгүүллэгүүд” түүвэр номын нээлтээ Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв буюу “Русский Дом”-д саяхан хийсэн билээ.

Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд, хатагтай  Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов, Монгол Улсын Баатар, ЗХУ-ын Баатар Чингис-Хаан ба Александр Невскийн одонт, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн Ерөнхийлөгч, сансрын нисэгч,  хошууч генерал  Ж.Гүррагчаа, уг төслийг санаачлагч Монголын Орчуулагчдын Эвлэлийн Ерөнхийлөгч О.Чинбаяр, “Мэргэн Зон” сангийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч, орчуулагч М.Ундрам, Монголын үе үеийн шилдэг дуун хөрвүүлэгчид болон Оросын уран зохиолд элэгтэй, шимтэн уншигч нар өргөнөөр оролцсон байна.

Төслийн удирдагч О.Чинбаярын өгүүлснээр, Оросын орчин цагийн зохиолчдын өгүүллэгүүдийг Монголын уншигчдад өргөн барьсан явдал нь манай хоёр орны хооронд бүдгэрч асан утга зохиолын харилцааг сэргээж буйгаараа онцлог ажээ. Ирэх намар Москва хотноо “Монголын орчин цагийн өгүүллэгүүд” номын нээлтийг хийхээр хамтарсан төслийн баг уйгагүй ажиллаж байгаа талаар ч мөн тэрбээр мэдээлэв.

Нийт 440 нүүр бүхий дээрх номыг монгол хэлнээ хөрвүүлэхэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МОЭ-ийн “Дуун хөрвүүлэгч” шагналт Ц.Гомбосүрэн, Го.Аким, Ж.Нэргүй, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт орчуулагч О.Чинбаяр, М.Прүстын “Алдуул цагийн эрэлд”-ийн орчуулагч Л.Алтангэрэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн үе үеийн төгсөгч нар сэтгэл зүтгэл гарган оролцсон аж.

Уг төсөл Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй утга зохиолын хамгийн том ажил бөгөөд соёлын салбарын хуучны сайхан нөхөрсөг уламжлалаа сэргээн Оросын талаас 24 зохиолч, Монголын талаас 20 орчуулагч нэг баг болж ажилласан байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон видое бичлэгийг эндээс үзнэ үү https://www.facebook.com/RCNKUB/videos/315 341753445622

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.