Вакцины бүрэн тунд хамрагдсан бол Европын холбооны орнуудад зорчих эрхтэй болно


5-р сарын 20
11 цаг 25 минут

Евро комиссоос гаргасан гуравдагч орны жуулчдыг хүлээн авах шинэ журмыг Европын холбооны орнуудын төлөөлөгч нар зөвшөөрчээ. Ингэснээр аялал жуулчлалын улиралд Европын холбоонд очсон жуулчид хатуу хөл хорионд орохгүй аж.

Одоогоор Европ руу тусгаарлалт болон хүндэтгэх шалтгаангүйгээр Австрали, Израил, Сингапур зэрэг долоон орны иргэд  вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран зорчих эрхтэй байгаа юм. 

Тэгвэл энэ зун Европын холбооны улсууд Евро комиссоос хүлээн зөвшөөрсөн вакцин хийлгэсэн жуулчдыг нэвтрүүлж эхлэх хүсэлтэй байна. Одоогоор Пфайзер, АстраЗенека, Модерна болон Жонсон & Жонсон компаниудын вакциныг хүлээн зөвшөөрөөд буй. Хятадын Синовак болон Оросын Спутник V вакцинууд үнэлгээний шатандаа явж байгаа аж.

Европын Холбоо вакцин хийлгэсэн жуулчдыг хүлээн авахаас гадна аюулгүй орнуудын жагсаалтад багтах харьцангуй зөөлөн шалгуур үзүүлэлт нэвтрүүлэхийг эрмэлзэж байна. Ингэснээр аюулгүй орнуудын жагсаалтад багтсан улсын жуулчид ч Европ руу нэвтрэх боломжтой болох юм. 

Ройтерсийн мэдээлснээр Европ руу очихоос 14 хоногийн өмнө тухайн улсын 100 мянган хүнд ногдох халдварын тоо гол шалгуур үзүүлэлт нь байх юм. Түүнчлэн, аюулгүй орны жагсаалтад орохыг хүсэж буй улсад халдварын нийт тоо тогтмол буурч байх ёстой гэнэ.

Эдгээр улсуудын жагсаалтыг энэ долоо хоногийн сүүлчээр эсвэл ирэх сарын эхээр гаргах аж.

Эх сурвалж: ВВС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20Онцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ9 сар 28. 16:19С.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй9 сар 28. 16:15Монголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ9 сар 28. 16:15Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ9 сар 28. 16:14"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"9 сар 28. 16:13Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов9 сар 28. 16:102008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна9 сар 28. 16:08Хятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ9 сар 28. 16:08ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.