Ховд аймаг “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь” төслийг хэрэгжүүллээ


10-р сарын 14
10 цаг 53 минут

Хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв (НТБТ)-ийн үйлчилгээнд хамруулан тэдний эрхийг хамгаалж, хэрэгцээ, сонирхолд нь нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэхэд эцэг эх, багш нартай хамтран ажиллаж хүүхэд бүрээ хөгжүүлж байна. Мөн сургуульд явж чадахгүй байгаа хүүхдүүдэд гэрээр боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. Хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургахад үеийн хүүхдүүд нь маш сайн тусалж, дэмжиж, хамтран хөгжиж байна гэж Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.БАТ-ЭРДЭНЭ аймгийн туршлагадаа дурдсан байна.

Ховд аймгийн хувьд сургуулийн гадна байгаа хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургахад орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоо, хүүхдэд ээлтэй орон зай сэдэвт сургалт зохион байгуулсан байна. Сургалтад аймаг, сумын ЗДТГ-н мэргэжилтнүүд, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, сургуулиудын удирдлагууд хамрагдаж цаашид хамтран ажиллах чиглэлээ гаргасан нь үр дүнтэй байлаа. Мөн ХБХ-ийн боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгааллын салбар комиссоос сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа хөгжлийн ялгаатай хүүхдүүдээ хэрхэн суралцаж байна ямар тулгамдсан асуудлууд байгааг хэлэлцэж, сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл, сургуулийн дэмжлэгийн баг, захирал, сургалтын менежер, багш нартайгаа хамтран асуудлыг нь шийдвэрлэж ажилладаг. Ингэснээр хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн боловсролд хамрагдах хамран сургалт 1.8 хувиар ахисан. 

Ховд аймаг “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь” төслийг Буянт, НТБТ, III, YII сургууль дээр хэрэгжүүлж багш нараа боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтуудад үе шаттай хамруулж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй, дохионы хэлний багш бэлтгэх, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, дэмжлэгийн багийн гишүүдийг чадваржуулах, багш, эцэг эх, үе тэнгийн хүүхдүүдийн хандлага өөрчлөх сургалтуудыг үе шаттай зохион байгуулсан. Дохионы хэлний сургалтад хамрагдсан багш нар “Ховд дохионы хэл 2020” facebook хаягаар мэдээллээ солилцож, цар тахлын үед онлайн сургалт зохион байгуулж хамтран хөгжиж байна. Ингэснээр боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдтэй ажилладаг багш нарын арга зүй сайжирч хүүхдүүд бие биенээ ойлгож, хүндлэн  хамтран суралцаж хөгжиж байна. Мөн Ховд их сургуулийн оюутнуудад 3 удаа сургалт зохион байгуулснаар 4 оюутан чөлөөт цагаараа багш, хүүхдүүдэд сайн дураар туслах үйлчилгээ үзүүлдэг болсон. 

Манай багш нар боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэдтэй ажиллахдаа хөтөлбөрийн, хэрэглэгдэхүүний, арга зүйн тохируулга хийж хүүхдүүдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан хөгжүүлэх ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан ажилладаг болсон.  

Буянт, НТБТ, III, YII сургууль дээр “Хүүхэд хөгжлийн төв” байгуулан ажиллаж байгаа нь хөгжлийн ялгаатай хүүхдийг хөгжүүлэх орчин бүрдэж, хүүхдийн хөгжилд ахиц гарч байна. Насан туршийн боловсрол төв, Ерөнхий боловсролын сургуулиуд анги танхимдаа тэгш хамруулах боловсролын зарчмыг хэрэгжүүлж байгаа эсэхээ үнэлэх, тэгш хамруулсан орчин бүрдүүлж чадаж байгаа эсэхээ тодорхойлж, өөрийн ахиц амжилтаа харахыг хүссэн багш нар аргачлалын дагуу бие биенийхээ хичээлд сууж ажиглалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж харилцан бие, биенээсээ суралцаж хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллах арга зүйгээ ажлын байран дээрээ хөгжүүлж байна.

Хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллах үед багш нарт маш олон тулгамдсан асуудлууд гарч байна. Гэсэн хэдийч багш нар маань мэргэшүүлэх, арга зүйн сургалтад хамрагдаж, өөрийн орны болон бусад улсын багш нарын туршлага судлан хэрэглэж хөгжиж байна. Японы багш нарын анги танхимд хэрэгжүүлж болох 172 шинэлэг санаа номыг бага ангийн багш нар судлан өөрийн арга зүйгээр баяжуулан сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг.  Мөн Буянт, 7, 3, НТБТ-ийн багш нар тусгай хэрэгцээт, хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургаж хөгжүүлэхэд хэрэглэж байгаа сургалтын хэрэглэгдэхүүн, түүнийг ашигласан аргачлал, гарсан үр дүнгээ хэлэлцэж харилцан туршлагаа солилцлоо. Туршлага солилцох уулзалтад 30 багш шилдэг бүтээлийнхээ танилцуулга хийсэн бөгөөд бүтээл бүр нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой, ашиглах технологийн карттай, 2-3 төрлөөр хувиргаж сургалтад ашиглахад хүүхдийн хөгжилд ахиц гарч байна гэж Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ тайландаа дурджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ3 цаг 3 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай3 цаг 4 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ3 цаг 5 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цаг 6 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 7 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 8 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 9 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 10 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 11 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 12 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.