Эрх баригчдаас хариуцлага нэхье


10-р сарын 13
14 цаг 32 минут

Жил, жилийн намар хууль тогтоогчид улсын төсвийн хуулийн төсөл дээр ажиллан, толгой өөд татах завгүй суудаг бол энэ удаад тойрог, тойрог дээрээ давхиад оччихсон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ сурталчлан, тунчиг завтай явна.

Намрын чуулганыг завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга өчигдөр/2016.10.11/ гаргасан нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийн “Эрх баригчид орон нутгийн сонгууль өнгөртөл намрын чуулганыг түр хугацаагаар завсарлуулах нь” гэх урьдчилсан анхааруулга биеллээ олсон хэрэг байв.

Өмнөх жилүүдэд орон нутгийн сонгууль болдог л байсан, гэхдээ намрын чуулганаа завсарлуулж, ажлаа хойш тавих хүртлээ хууль тогтоох байгууллага нь улстөржсөн жишиг үгүй. Анхны жишгийг М.Энхболдын танхим тогтоолоо. Энэ бол ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ ажил хийхгүй гэсэн үг. Цаашлаад дуртай үедээ чуулган зарлаж, дургүйгээ хүрэхээр чуулганыг завсарлуулах жишиг тогтож буй хэрэг. 65-ын эсрэг есөн гишүүн яаж ч бархираад амжилт олохгүй. “Хол очиж хуц” л болно.

УИХ-ын намрын чуулганыг нээгээд ердөө долоо хонож буй. Улсын нэгдсэн төсөв, Мөнгөний бодлогыг тодорхой цаг хугацаанд багтаан батлах үүргийг УИХ хүлээдэг. Ийм байтал хуулиар хүлээсэн үүргээ умартан, сонгогчдынхоо итгэлийг хөсөр хаян чуулган завсарлуулах болсон гол шалтгаан юу вэ?.

УИХ-ын даргын захирамжид тодотгосноор 2017 оны төсвийн хуулийн төслөөр ард түмний саналыг сонсох зорилгоор намрын чуулганыг түр завсарлууллаа гэжээ. Үнэндээ бол хөгийн л арга ядсан тайлбар юм.

Сарын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хүүхдийн мөнгийг алагчилж олгохоо эцэг, эхээс  асуугаагүй, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хүчингүй болгохыгоо ахмадуудаас асуугаагүй, Эрүүгийн хуулийн шинэчлэл, түүнтэй холбоотой багц төслүүдийг буцаан татахдаа ард түмнийхээ үгийг урьдчилж сонсоогүй байтлаа 2017 оны төсвийн хуулийг хэлэлцэх болохоор саналыг нь сонсох болж гэнэ дээ. Ёстой нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа болж буй юм биш үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой4 цаг 24 минутын өмнөХар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08Эпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө10 сар 7. 15:06Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ10 сар 7. 8:05С.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна10 сар 7. 8:03БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.