Киргизстаны Иссык-куль хотод болсон “Иссык-куль” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Шинэцэцэг түрүүлжээ.
Тэрбээр 42.195м зайг хоёр цаг 38 минут долоон секундэд туулсан байна. Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд олон улсын тэмцээнд анх удаа аваргалсан түүнийг зохион байгуулагчид 200 мянган сомоор байлав. Манай тамирчны араас Узбекистан, Тажикистаны тамирчид барианд оржээ.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос баталсан хуваарьт багтсан тус тэмцээнд Бразил, Тайвань, Япон, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Монгол, Хятад зэрэг орны 10 мянга гаруй тамирчин сонирхогч болон мэргэжлийн гэсэн ангилалд өрсөлдсөн байна.
Ч.Шинэцэцгийн хувьд 800, 1500 метрийн зайд улсын дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд улсын 52 удаагийн аварга юм.
Сэтгэгдэл бичих