Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй


5-р сарын 6
15 цаг 17 минут

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран болон зарим улс төрийн намын төлөөлөл өнөөдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-т ажиллалаа. Энэ үеэр олны дунд хардлага дагуулсан зарим асуултад хариулт өгч, нэгдсэн ойлголттой болох зорилготойгоо тэрбээр онцолсон юм. 

2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон билээ. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Өнөөдөр УБЕГ-т ажиллах хэд хэдэн шалтгаан бий. Өчигдөр Ардчилсан Нам (АН)-ын зүгээс "Царцааны нүүдэл"-ийн талаар мэдээлэл хийснийг бүгд харсан болов уу. Тийм учраас шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зайлшгүй тодруулах асуудал байна.

УБЕГ-ын дарга нь СЕХ-ны гишүүнээр ажилладаг. Тиймээс СЕХ-ны гишүүд энэ талаар товч мэдээлэлтэй танилцсан. Харин одоо намуудын төлөөлөл, жирийн иргэдийнхээ хамтаар нарийвчилсан мэдээлэлтэй танилцахаар энд цуглараад буй юм.

АН-ын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэхдээ манайд шаардлага хүргүүлсэн гэсэн. Гэхдээ ямар нэгэн албан бичиг манайд ирээгүй. Гэхдээ хэвлэлээр нэгэнт яригдсан учраас шалгаж, тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

Ер нь сонгуулийн жил нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш эхэлдэг. Тодруулбал оны эхний өдрөөс эхэлж хийгдэж буй шилжилт хөдөлгөөнийг тандаж, анализ хийх маягаар бүртгэдэг. СЕХ-ны зүгээс шилжилт хөдөлгөөнийг тандах Ажлын хэсэг байгуулагдаж ажилладаг" гэж хурлын эхэнд ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үүний дараа Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр тоон мэдээллийг хүргэв. Тэрбээр "Сонгуулийн жил эхэлснээс хойших шилжилт хөдөлгөөн зогсох хүртэлх мэдээллийг хүргэе. Сүүлийн таван жилийн бүртгэлийн мэдээллээс үзэхэд 2019 онд 145,088 бүртгэл хийж байсан бол 2020 онд хамгийн их буюу 278,180 бүртгэл бичигджээ.

Уг тоог дахин задалж өмнөх сонгуультай харьцуулсан судалгааг гаргасан юм. Өмнөх сонгуулиар хоёрдугаар сарын 1-нд бүртгэл зогссон юм билээ.

  • 2019 оны X сард -12,589
  • 2019 оны XI сард - 9,922
  • 2019 оны XII сард - 10,641
  • 2020 оны I сард - 195,997
  • Нийт - 229,149 хүн шилжсэн байдаг.  

Энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар 70,071 хүний шилжилт хөдөлгөөн бүртгэгджээ. Бүртгэлийг тоймлохдоо нийслэлээс нийслэлд, орон нутгаас орон нутагт гэх мэтээр тодорхой хийдэг. 

2021 оноос хойш E-Mongolia платформоор дамжуулан шилжилт хөдөлгөөний санал, хүсэлтийг хүлээн авдаг болсон. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нийт 1,308 бүртгэлийн захиалга ирсэн. 

Энэ дээр тайлбар өгөхөд уг платформ дээр автоматаар иргэдийн бүртгэлийг өөрчилж болохгүй. Зөвхөн иргэд өөрсдөө хүсэлт гаргасан тохиолдолд бүртгэлд хамруулдаг.

2020 оны сонгуулийн өмнөх дөрвөн сард нийт 229,149 хүн шилжсэнээс нийслэл дотроо хамгийн их буюу 189,647 хүн шилжсэн. Энэ жилийн эхний дөрвөн сарын шилжилт хөдөлгөөнийг өмнөх жилтэй харьцуулахад 10 орчим мянгаар нэмэгдсэн тоон үзүүлэлт бий. 

Бүртгэлийн байгууллага бол иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй" гэж танилцууллаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үүний дараа АН-ын төлөөллөөс сүүлийн таван жилийн хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авах хүсэлтээ Т.Төгөлдөр даргад тавьсан юм. Тэдний зүгээс улсын байгууллага заавал албан шаардлагаар баримтаа өгдөггүй, өөрсдөө ил тод байхыг шаардав. Мөн сонгуулийн үеэр оюутнууд, уул уурхайн ажилчид, гадаадад амьдарч буй иргэдийн бүртгэлийг яаж хийх талаар дараагийн хэвлэлийн хурал дээр танилцуулахыг хүссэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.