Ч.Мягмардорж: Монголчуудын таван хүн тутмын нэг нь харшилтай гэх судалгааны үр дүн бий


5-р сарын 7
16 цаг 03 минут

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж хүргэлээ. 

Хүний биед гадаад орчноос нэвтэрч байгаа халдварыг эсэргүүцэж, өвчлөхгүй байх нөхцөлийг дархлаа бүрдүүлдэг. Гэвч энэхүү үйл ажиллагаа нь өөрчлөгдөн халдварын бус хүчин зүйлийг мэдрэгээр хүлээн авч, улмаар хариу урвал үзүүлэхийг харшил гэж ойлгож болно хэмээн тэрбээр ярьсан юм.

Үргэлжлүүлэн "Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн химийн бодисууд болон антибиотик эм, тарианы зохисгүй хэрэглээнээс үүдэн харшил ихсэж байна. 

Энэ талаарх судалгаа 2020 онд манай оронд хийгдэж байсан. Өөрөөр хэлбэл Монголын таван хүн тутмын нэг нь ямар нэгэн зүйлээс харшилтай гэх судалгааны үр дүн бий. 

Тэр дундаа хүн амын 80 орчим хувь нь ургамлын тоосны улмаас харшилдаг хэмээн дүгнэсэн. Чухам хаанаас, юунаас харшлаад байгаагаас хамааран харшил нь маш олон төрөлтэй. Эдгээрээс 

  • Тоос, тоосонцор
  • Ургамал
  • Эм, тариа
  • Ахуйн химийн бодис
  • Ариутгалын бодис
  • Хөгц, мөөгөнцөр
  • Хоол, хүнснээс хамгийн их харшилж байна. 

Түүнчлэн хорхой шавжид хатгуулснаас үүдэлтэй харшил ч бий. Энэ дундаас хамгийн их тохиолддог нь ургамлын тоосны харшил" гэлээ. 

Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдэг: 

  • Нүд улайх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана. 
  • Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд ханиад томуутай андуурагдах магадлалтай. 

Энэ талаар "Модлог ургамал, үет ургамал, хөл газрын ургамал нь харшил үүсгэдэг. 

Тухайлбал модлог ургамал нь дотроо хоёр янз буюу эрт, орой цэцэглэдэг гэдгээрээ ялгаатай. 

  • Эрт цэцэглэдэг нь бидний мэдэх бургас, улиас зэрэг унгарил ялгаруулдаг ургамлууд юм.
  • Орой цэцэглэдэг царс, хус зэрэг нь унгарил ялгаруулдаггүй.

Эдгээр модлог ургамал нь 4-5 дугаар сард их тоос ялгаруулдаг. Үет ургамал буюу тариа буудайгаас авхуулаад хөдөө элбэг байдаг ургамал нь 6-7 дугаар сард тоос ялгаруулдаг.

Хот суурин газарт долдугаар сараас наймдугаар сарын сүүл хүртэл хөл газрын ургамал буюу бидний хэлж заншсанаар хогийн ургамал, шарилжийн тоосны идэвхжил хамгийн өндөр байдаг" хэмээлээ. 

Ургамлын тоосны харшлаас сэргийлэх зөвлөмж: 

Ургамлын тоос өглөө 04:00-10:00 цагийн хооронд орой 17:00-21:00 цагийн хооронд илүү их ялгарч байдаг.

Иймд дээр дурдсан цагт аль болох гэрээсээ гарахгүй, гадаа ажиллахгүй байхыг зөвлөе.

Түүнчлэн гэртээ байхдаа агаар сэлгэлгүй, хаалга, цонхоо онгорхой үлдээхгүй байх, агаар цэвэршүүлэх шүүлтүүр ашиглах зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй. 

Зайлшгүй шаардлагаар гадуур явах боллоо гэхэд битүү хувцас өмсөх, маск, нүдний шил зүүх зэргээр өөрийгөө хамгаалах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй байдаг.

Тоосжилт ихтэй газраар явсан бол гадуур хувцсаа битүү саванд хийх, эсвэл гадуур хувцсаа угаах зэрэг энгийн арга хэмжээг авч, сэргийлэх нь чухлыг НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж ярив. 

Тэрбээр үргэлжлүүлэн "Хамгийн аюултай нь харшил удамшдаг. 

Эцэг, эхийн аль нэг нь харшилтай байвал тухайн хүүхдийн харшлаар өвчлөх магадлал 50 хувь болдог. Хэрэв аав, ээж хоёул харшилтай бол 75 орчим хувь нь харшлаар өвчлөх магадлалтай. 

Тиймээс харшлын өвчлөлөөсөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь чухал. 

Улирлын чанартай тоос, тоосонцрын харшилтай тохиолдолд мэргэжлийн эмчид хандаад зөвлөгөө авах хэрэгтэй.

Шарилж, луулийн харшил нь долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын сүүл хүртэл үргэлжилж байгаа. Тиймээс долдугаар сараас өмнө хашаа хороон дахь, эргэн тойрондоо амьдарч байгаа шарилж луулийг тайрах, иргэд өөрсдийнхөө дархлааг дэмжих, мэргэжлийн эмчийн зөвлөсөн эм, тариаг хэрэглэх нь зүйтэй. 

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлбэл харшил байнга сэдрэхгүй болно. Үүний зэрэгцээ удамшиж, үр хүүхдэд тань дамжихгүй" гэж зөвлөж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.