3х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав


5-р сарын 6
15 цаг 21 минут

3х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох хоёр дахь тэмцээн гурав хоногийн өмнө /2024.05.03/ Японы Үцүномияа хотод эхэлсэн. Тус тэмцээнд түрүүлсэн баг нь олимпын эрх авах байв. Эрэгтэйчүүдийн ангилалд Нидерландын шигшээ баг шигшээд Литвагийн шигшээг 19:15-аар буулган авчээ. Тэмцээний турш 42 оноо авсан Ворти Де Ёнг үнэн цэнтэй тоглогчоор тодорсон байна.

Ийнхүү "Парис 2024" олимпын эрхийг одоогоор Нидерланд, АНУ, Серб, БНХАУ, Латви улс аваад байна.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд австрали хүүхнүүд Канадын шигшээг 19:16-гаар буулган авлаа. Ингэснээр ногоон тивийнхэн Франц, АНУ, БНХАУ болон Азербайжаны шигшээгийн хамт олимпод оролцох болзлоо хангажээ.

Монголын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо.

Үцүномияагаас эрхээ авч чадаагүй багууд тавдугаар сарын 16-нд Унгарт сүүлийн тэмцээн болно. Тухайн тэмцээнээс гурван баг олимпийн эрхээ авна. Гэхдээ өрсөлдөөн харьцангуй чанга, олон баг оролцоно. Тэгэхээр энэ удаагийн тэмцээн л монголчуудын хамгийн боломжит хувилбар байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.