Гадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө


5-р сарын 6
15 цаг 17 минут

Гадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон. Гадаад улсад байгаа сонгогчид заасан өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгөх юм.

Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай.

Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгууллаа.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.

Элчин Сайдын Яам

  1. Анкара дахь ЭСЯ
  2. Астана дахь ЭСЯ
  3. Абу-Даби
  4. Бангкок дахь ЭСЯ
  5. Берлин дэх ЭСЯ
  6. Брюссель дэх ЭСЯ
  7. Бишкек дэх ЭСЯ
  8. Будапешт дахь ЭСЯ
  9. Бээжин дэх ЭСЯ
  10. Варшав дахь ЭСЯ
  11. Вашингтон дахь ЭСЯ
  12. Вена дахь ЭСЯ
  13. Вьентьян дахь ЭСЯ
  14. Гавана дахь ЭСЯ
  15. Дели дэх ЭСЯ
  16. Каир дахь ЭСЯ
  17. Канберра дахь ЭСЯ
  18. Кувейт дахь ЭСЯ
  19. Лондон дахь ЭСЯ
  20. Москва дахь ЭСЯ
  21. Минск дэх ЭСЯ
  22. Оттава дахь ЭСЯ
  23. Парис дахь ЭСЯ
  24. Прага дахь ЭСЯ
  25. Ром дахь ЭСЯ
  26. Софи дахь ЭСЯ
  27. Сөүл дэх ЭСЯ
  28. Стокгольм дахь ЭСЯ
  29. Сингапур дахь ЭСЯ
  30. Ташкент дахь ЭСЯ
  31. Токио дахь ЭСЯ
  32. Ханой дахь ЭСЯ

Байнгын төлөөлөгчийн газар

  1. Женев дахь БТГ
  2. Нью-Иорк дахь БТГ

Ерөнхий консулын газар

  1. Истанбул дахь ЕКГ
  2. Сан Франциско дахь ЕКГ
  3. Осака дахь ЕКГ
  4. Кызыл дэх ЕКГ
  5. Улаан-Үд дэх ЕКГ
  6. Эрхүү дэх ЕКГ
  7. Хөх хот дахь ЕКГ
  8. Хонконг дахь ЕКГ
  9. Шанхай дахь ЕКГ

Консулын газар

  1. Эрээн дэх Консулын газар
  2. Бусан дахь Консулын газар
  3. Манжуур дахь Консулын газар
  4. Чикаго дахь Консулын газар

Салбар комисс байгуулагдсанаар гадаад улсад байгаа сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчид 20 хоногийн хугацаанд Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж байсан.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна Дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

2024 оны ээлжит сонгуулиар Улсын Их хурлын 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоог хуульчилсан.

Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан.

Сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлнэ.

Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.