Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов


4-р сарын 25
14 цаг 01 минут

Япон улсын байгаль орчны яам өчигдөр буюу Лхагва гарагт агаарын хэт халалтын түгшүүр зарлах системийг нэвтрүүлжээ.

Тус улсад нэг жилд агаарын хэт халалтын улмаас амиа алдсан хүний тоо 1,000 давах болсон нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Өнгөрсөн зуны дундаж агаарын температур албан ёсны хэмжилт эхэлсэн 1898 оноос хойших хамгийн дээд хэмжээнд хүрснийг Японы Цаг Уурын Байгууллага мэдээлсэн юм.

Агаарын хэт халалтын түгшүүрийг бүс нутаг тус бүрээр зарлах бөгөөд ингэсэн тохиолдолд урьдчилж бэлдсэн номын сан зэрэг нийтийн байгууламжуудыг “халуунаас хоргодох байр” болгон ашиглаж эхлэх юм байна.

Системийн идэвхтэй байх хугацаа аравдугаар сарын 23 хүртэл үргэлжлэх гэнэ.

Агаарын температур аюултай түвшинд хүрч халахыг байгаль орчны яам өмнөх өдрийнх нь 14:00 цагийн орчимд зарлаж, тухайн өдөр зохион байгуулагдах спортын уралдаан тэмцээн зэрэг эрсдэлтэй арга хэмжээнүүдийг хориглох ажээ.

Ингэхдээ тухайн мужийн нутаг дэвсгэрт байрлуулсан хяналтын станцуудын агаарын температур, чийгшил зэрэг хэмжилтүүд дээр үндэслэн гаргадаг “халалтын индекс” 35-ыг давсан тохиолдолд түгшүүр зарлаж байх юм байна. 

Эх сурвалж: Kyodo News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ2 цаг 7 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв2 цаг 8 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна2 цаг 8 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ2 цаг 9 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн2 цаг 10 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна2 цаг 11 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ2 цаг 12 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09Монгол Улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын төлөөлөгчид айлчилна5 сар 7. 16:08Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа5 сар 7. 16:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.