"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"


4-р сарын 24
15 цаг 33 минут

"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"

Цахим спортын хөгжил дэвшил, судалгаа, хамрах хүрээ өргөжин тэлсээр мэргэжлийн болон сонирхогч гэх ялгаа зааг гарлаа. Энэ чиглэлээр мэргэжлийн тамирчид бэлтгэх сургалт дамжаа олширч, их сургуулиуд хүртэл энэ хөтөлбөрөөр элсэлт авдаг болов.

Өмнөд Солонгост цахим спортын мэргэжлийн тамирчдыг бэлтгэх академи үйл ажиллагаагаа эхлүүлээд багагүй хугацааг үджээ. Сөүлийн Гванак дүүрэгт байрлах тус академид компьютерийн хулгана, гарын товчлуурын дарагдах чимээ тасралтгүй сонсогдоно. Энгийн хичээлийн анги шиг харагдах энэ газар цахим спортын мэргэжлийн тамирчдыг бэлтгэх бөгөөд компьютерийн хулгана ашиглах, хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь миллисекундээр хэмжигдэх аж.

Энэ академид хулганаа хэрхэн зөв атгахаас эхлээд хөдөлгөөн бүрийг нь чиглүүлж, нарийн зааж зөвлөдөг гэнэ.

Өдөр 18:00 цаг гэхэд ахлах, дунд ангийн сурагчид хичээлээ тарж ирээд цахим спортын мэргэжлийн тамирчин, аварга болох мөрөөдлөө биелүүлэхээр бэлтгэлдээ ордог. 16 настай Ким Сюн Хюн гэхэд л өдөрт 15 цаг бэлтгэл хийж, мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байна.

МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН БОЛОХОД ДАН ГАНЦ УР ЧАДВАР ХАНГАЛТГҮЙ

Гэхдээ дан ганц ур чадвар байгаад сайн мэргэжлийн тамирчин болоход хангалтгүй. Зах зээлийн цар хүрээ нь нэмэгдэхийн хирээр цахим спортын тэмцээн уралдаан зохион байгуулах улс орнууд олширч, томоохон байгууллагууд ч цахим спортын багтай болж, үзэгчдийн тоо ч асар хурдацтай нэмэгдэж байна. Тиймээс дэлхийн хотуудаар аялж, тэмцээнд оролцох, гадаадын багт тоглох, фэнүүдтэйгээ харилцахад хэлний мэдлэг хэрэг болж байна.

Дунд сургуулийн суагч Ём Жон Хваны хувьд энэ жилээс эхлэн англи хэлний сургалтад давхар хамрагдаж эхэлжээ. Түүний хувьд "Valorant" тоглоомын төрлөөр хичээллэдэг бөгөөд олон улсын багт орох эсвэл гадаад руу тэмцээнд явахад хэлний мэдлэг хэрэг болно гэж үзжээ.

Түүнчлэн бие бялдар, харилцаа хандлага чухал. 15 настай И Да-Солын хувьд цахим спортын бэлтгэлээс гадна долоо хоногт дөрвөн удаа фитнесээр хичээллэж, нурууны булчиндаа анхаардаг аж. Харин 18 настай Шин Жун-Вун багаар ажиллах, бусадтай харилцах чадвартаа анхаарч олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог гэв. Багууд ч тамирчдын харилцааны чадвар дээр онцгой анхаарч, багтаа элсүүлдэг гэнэ.

Хүнд хэцүү, нарийн дэглэмийн дор бэлтгэл хийж, мэргэжлийн түвшинд хүрэх тамирчид тун цөөн. Мэргэжлийн тамирчны карьер богино учир анхнаасаа шилдэг нь байж, багтаа байр сууриа богино хугацаанд олох хэрэгтэй байдаг ажээ.

Энэ талаар тус академийн дасгалжуулагч Чой Сон Мин ярихдаа "Мэргэжлийн тоглогч болоод амжилтад хүрэх магадлал ердөө 0.1 хувь" гэлээ. Тиймээс тэрбээр суралцагч нараа өөр ажил мэргэжил сонгоход эсэргүүцдэггүй гэв.

Чой Сон Мин "PUBG"-ийн мэргэжлийн тамирчин байсан ч хүссэн амжилтаа үзүүлж чадалгүй дасгалжуулагч болохыг сонгожээ. Дасгалжуулагч, аналист, тайлбарлагч, стриймер гэх хүртэл цахим спортын шинэ мэргэжлүүд зах зээлд гарч ирэв. Тамирчид богино карьераа дуусгасны дараа хоёр дахь карьераа дээрх мэргэжлүүдээс сонгож эхлүүлдэг гэнэ.

Дунян их сургуулин цахим спорт судлалын тэнхимийн профессор Ким Жун Тэ ярихдаа "Бага, дунд ангийн сурагчид В төлөвлөгөөгүй мэргэжлийн тамирчин болно гэдэг ухаалаг хэрэг биш. Эцэг эхчүүд, хүүхэдтэйгээ сайн ярилцах ёстой. Сургуульд сурч, боловсрол эзэмших хүсэл тэмүүллээ хүүхдүүд алдахгүй байх нь чухал" гэжээ.

Цахим спортыг дэлхий нийтээрээ спорт гэдгийг хүлээн зөвшөөрч, Азийн наадмын хөтөлбөрт хүртэл багтсан. Мөн энэ зах зээлд эргэлдэж буй хөрөнгө, тамирчдын орлого, ивээн тэтгэгч байгууллагуудын мөнгөн дүн зэрэг нь жилээс жилд огцом өсч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн10 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна1 минут 16 секундын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ2 минут 17 секундын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09Монгол Улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын төлөөлөгчид айлчилна5 сар 7. 16:08Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа5 сар 7. 16:06В.Батзориг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг бол манай улс батжиж, бэхжиж буйн илрэл юм5 сар 7. 16:05Газрын маргаанд Б.Эрдэнэбат, Х.Нямбаатар хоёрын хэн нь ялах вэ?5 сар 7. 16:04Ч.Мягмардорж: Монголчуудын таван хүн тутмын нэг нь харшилтай гэх судалгааны үр дүн бий5 сар 7. 16:03Хятадын засгийн газар Батлан хамгаалах яамыг хакердсан гэв5 сар 7. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.