Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна


4-р сарын 23
15 цаг 33 минут

 Итали улсад жил бүр зохион байгуулагддаг "Festival dell’ oriente" олон улсын наадамд манай улсаас 30 гаруй аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. 

Энэхүү фестивальд Монгол Улс анх удаа зочин орноор оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК ажиллаж байна. Харин дэмжигч байгууллагаар Итали улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яам оролцож байгаа юм. 

Дэлхийн улс орнуудын түүх, соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилготой “FESTIVAL DELL’ORIENTE” наадам нь Италийн Ром, Наполи, Перужа, Милан, Турин зэрэг 10 том хотод жил бүр болдог уламжлалтай. Фестивальд Энэтхэг, Хятад, Япон, Тайланд, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Бангладеш, Монгол, Балба, Шри-Ланка, Мьянмар зэрэг Азийн 20 орчим улс тогтмол оролцдог ажээ. 

Эдгээр орон фестивалийн үеэр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа, урлагийн тоглолт, үндэсний хоолны амталгаа, үндэсний хувцас, цайны урлаг, уламжлалт анагаах ухаан, дуу, бүжиг, тулааны урлаг болон уламжлалт гар урлалын бүтээлээ танилцуулдаг байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна6 цаг 58 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо6 цаг 59 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ5 сар 8. 12:59Ч.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв5 сар 8. 12:59Эмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна5 сар 8. 12:58ОХУ-ын засгийн газар огцорчээ5 сар 8. 12:57Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн5 сар 8. 12:57“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 12:56Д.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ5 сар 8. 12:55Оюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.