Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна


4-р сарын 23
15 цаг 24 минут

Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

 НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос анх 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарласан.  Үүнээс хойш энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл илэрхийлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэж ирсэн байна.

 Манай улсад жил бүр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэж, номын сангууд, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар, зохиолчид өргөнөөр оролцон, иргэд, хүүхэд залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн ном бүтээлийг алдаршуулж, олон нийтэд түгээх, хямдралтай номын худалдаа хийх  ажлыг өргөнөөр зохион байгуулж ирсэн. 

Хүн бүрд номын үнэ цэнийг ойлгуулах, ном бүтээх, хадгалж хамгаалах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийг уриалдаг энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гоос “Дэлхийн номын нийслэл” хөтөлбөрийг 2001 онд эхлүүлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд жил бүр номыг сурталчилж, ном уншихыг хөхиүлэн дэмждэг хотыг шалгаруулан Дэлхийн номын нийслэл хэмээн өргөмжилдөг уламжлал тогтсон билээ. Дэлхийн номын нийслэлээр шалгарсан хот нь тухайн жилийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн бүтэн жилийн турш Дэлхийн номын нийслэл хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг байна.

 Зохиогчийн эрх  гэдэг нь өвөрмөц шинж бүхий оюуны бүтээл туурвисан бүтээгч буюу зохиогчид хууль ёсны дагуу тухайн бүтээлийг цаашид хэрэглэж, түгээхээр олгож буй онцгой эрхийг хэлдэг. Онцгой эрхийг зөвхөн тодорхой цаг хугацааны туршид эзэмших боломжтой. Тухайн эрх нь бүрэн төгс биш бөгөөд зарим нэг тодорхой хязгаарлалт болон үл тооцогдох нөхцөлөөр хязгаарлагддаг, жишээ нь зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд шударга хэрэглээ гэсэн зарчмын дагуу бусад хүн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ашиглаж болдог.

Зохиогчийн эрх нь оюуны өмчийн нэг төрөл бөгөөд зарим нэг төрлийн бүтээлч ажилд хамааралтай. Ихэнх улс орон зохиогчийн эрхийн хамгаалалттай ажлыг заавал биет хэлбэрт оруулсан байхыг шаарддаг байна. Бернийн конвенцын дагуу "Утга зохиол ба урлагийн бүтээл" гэсэн нэр томьёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн бүх бүтээл, тухайлбал ном товхимол болон бусад бичмэл зохиолыг багтаадаг байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оюуны өмч нь бүтээн туурвигчийнхаа өмч мөн болохыг, зохиол бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний нэг болохыг тунхаглан заасан байдаг. Энэ дагуу 1993 оны 6 дугаар сарын 22-нд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдан, тухайн оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл туурвигчид өөрийн бүтээлдээ зохиогчийн эрх эдлэх, бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломжтой болсон байдаг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна1 цаг 37 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо1 цаг 38 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ5 цаг 3 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв5 цаг 3 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна5 цаг 4 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ5 цаг 5 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн5 цаг 5 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 цаг 6 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ5 цаг 7 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.