Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ


4-р сарын 22
18 цаг 07 минут

Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ

Иракийн Зуммар хотын захаас Сирийн зүүн хойд байрлах АНУ-ын цэргийн бааз руу таван удаа пуужин харвасан гэж тус улсын Аюулгүй байдлын алба мэдэгдэв. Жижиг оврын ачааны машин дээр пуужин харвах төхөөрөмжийг суурилуулсан байсан ба  харвах мөчид тус машин дэлбэрсэн байна. Ирак дахь Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд хоёрдугаар сард  АНУ-ын  эсрэг довтолгоогоо зогсоосноос хойш Даваа гаригийн эхээр болсон халдлага анхны тохиолдол боллоо. Мөн  Иракийн ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Судани АНУ-д айлчилж,  ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаны дараахан болов.

Иракийн зэвсэгт бүлэглэлүүд тус улсад байгаа АНУ-ын хүчин рүү дахин цохилт өгөхөөр шийдсэн гэж Иракийн Катаиб Хезболла мэдэгдэв. Тэд Америкийн цэргийг гаргах хэлэлцээрт ахиц дэвшил гарахгүй байгааг буруутгаж,  "Болсон явдал бол эхлэл" гэж мэдэгджээ. АНУ-ын хувьд пуужингийн цохилт амжилтгүй болсон гэж мэдэгдсэн ба сөнөөгч пуужин ашиглаж өөрсдийн цэргээ хамгаалж чадсан гэв. Зуммар хотоос харвасан пуужингууд баазыг онож чадсан эсэх нь тодорхойгүй бөгөөд гэмтсэн хүн байхгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ5 сар 8. 12:59Ч.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв5 сар 8. 12:59Эмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна5 сар 8. 12:58ОХУ-ын засгийн газар огцорчээ5 сар 8. 12:57Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн5 сар 8. 12:57“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 12:56Д.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ5 сар 8. 12:55Оюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.