“ТҮК”-ийн ажилчдын хүүхдүүдийг гадаадад үнэ төлбөргүй сургана гэв


4-р сарын 22
18 цаг 02 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.04.22/ боллоо. Хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж  ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Мөн тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1,000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэв.

Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээ үзүүлдэг 20 гаруй орон нутгийн өмчит үйлдвэрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд байдаг.

Түүнчлэн энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгахыг үүрэг болгожээ.

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулахаар болсон байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна1 цаг 18 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо1 цаг 19 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ4 цаг 44 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв4 цаг 44 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна4 цаг 45 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ4 цаг 45 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн4 цаг 46 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна4 цаг 47 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ4 цаг 48 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.