АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Ч.Номинг сонголоо


8-р сарын 5
16 цаг 27 минут

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн VII хурал одоо Тэрэлж зочид буудалд “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн дор болж байна.

 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нийгэм, эдийн засагт  чухал үүрэгтэйг дурдан эмэгтэйчүүдийн оролцоо, одоогийн байр суурь тун хангалтгүй байгааг онцоллоо. Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номин илтгэл тавихдаа шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн төлөөлөл бүх шатанд дэлхий даяар хангалтгүй байгааг баримт дурдан тэмдэглэлэв. Түүний илтгэлд дурдсанаар дэлхийн улс орнуудын удирдагчдын 7.2 хувь, сайд нарын 21.3 хувийг, парламентийн гишүүдийн 24.9, орон нутгийн сонгогддог албан тушаалтнуудын 36.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 Хурлаар АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номинг сонголоо. 

 Азийн улс төрийн намуудын төлөөлөл АУТНОУБХ-ын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурлаа дүгнэн, Улаанбаатарын тунхаглал гаргаснаар хурал өндөрлөнө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 цаг 55 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо5 цаг 56 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ9 цаг 21 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв9 цаг 21 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна9 цаг 22 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ9 цаг 23 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн9 цаг 23 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна9 цаг 25 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ9 цаг 26 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.