Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ


5-р сарын 15
15 цаг 51 минут

Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

 

Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар газар чөлөөлөх, норм дүрмийн дагуу олгоогүй тохиолдолд буцаан хурааж авах, шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудыг ашиглалтад ороход цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ашиглалтад орох хугацааг хойшлуулах, үүнд хяналт тавих зорилгоор улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төлөөлөл багтаах, шинээр баригдаж буй хотхон, хорооллуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нийслэл, тухайн орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газарт эзэмших эрхийг шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

 

Сургуулийн хүртээмж, ачааллаас шалтгаалан бий болсон гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн төсөл, арга хэмжээг шинээр, 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл, арга хэмжээ 2024 онд он дамжин шилжин хэрэгжиж байна.  

 

“Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг гаргаж арга хэмжээ авахыг даалгалаа” гэж Л.Энх-Амгалан сайд ярилаа.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн 19.4 хувиар нэмэгджээ2 цаг 49 минутын өмнөИх аварга Хакүхогийн шавь Сэнхо Жигүүр зодог тайлжээ2 цаг 51 минутын өмнөБалба эмэгтэй Эверестэд хамгийн богино хугацаанд авирав2 цаг 52 минутын өмнөЭнэ зун олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох тул урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг салбарын сайдуудад үүрэг болгожээ2 цаг 52 минутын өмнөХурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатгана2 цаг 53 минутын өмнө"Нийгмийн даатгалын шинэ систем хэвийн ажиллаж байгаа. Тэтгэвэр, тэтгэмж хугацаандаа олгогдож байна"2 цаг 54 минутын өмнө“Орфей” театрынхан тайзнаа Үй Хуагийн “Амьдрахуй”-г амилуулна2 цаг 55 минутын өмнөЖүдогийн ДАШТ-д багийн дүнгээр 7-р байр эзэллээ2 цаг 55 минутын өмнөЭнэ оны эхний дөрвөн сард 994,962 зөрчил шалгаж, 99%-д торгох шийтгэл оногдуулжээ2 цаг 56 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв2 цаг 57 минутын өмнөЯЛТАЙ МАЛ...5 сар 28. 19:38Г.ГАНБААТАР: “БЭЛТЭСМӨРӨН”-ГИЙН ХОЁРДУГААР ХУВИЛБАРЫГ ҮЗМЭЭР БАЙГАА ЮМ УУ5 сар 28. 19:37
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.