Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ


5-р сарын 6
15 цаг 14 минут

 УИХ-аар батлаад буй Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор Монгол дахь Америк-Монголын худалдааны танхим (АмЧам), Европын болон Австралийн Худалдааны танхимаас хэвлэлийн хурал хийлээ.

 Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга, “Сэндвик Монгол” компанийн захирал Брэд Кларк энэ үеэр хэлэхдээ, “Аливаа улс орон Баялгийн сан байгуулахдаа нээлттэй, шилэн байдлыг эрхэмлэдэг. Энэ бол урт хугацаанд ашиг, орлогоо өгч, хувь хүртээдэг сан юм. Баялгийн санг ингэж харах ёстой. Нэг ёсондоо тухайн улс орон хойч үедээ үлдээж буй өв хөрөнгө юм. Энэ үүднээс Баялгийн сангийн талаар олон нийтэд ойлгуулах, боловсрол, нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байдаг” гэдгийг тодотгон хэллээ.

 Австрали улс Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн туршлага их. Энэ талаар буюу Австралийн Худалдааны танхим Монгол Улсын Үндэсний Баялгийн сан дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Үндэсний Баялгийн сангийн тухай хууль гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт татвар, үйл ажиллагааны хувьд эргэж харах, зөвшилцөх зүйл бий. Ингэхгүй бол болгоомжлол, эргэлзээ, эрсдэл үүсгэж мэдэхээр байгаа талаар Америк-Монголын худалдааны танхим (АмЧам)-ын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс хэллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.