Өндөр халуурч, бөөлжвөл эмнэлэгт хандахыг зөвлөв


11-р сарын 28
14 цаг 47 минут

БНХАУ-д сүүлийн үед уушгины хатгалгаа нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Анх арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд бүсэд уушигны хатгалгаа нэмэгдэж байна гэдэг мэдээллийг БНХАУ-ын талаас хийсэн. Тэгвэл эл асуудлаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Энэ нь улс орнуудад хаалттай орчинд дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэг, нянгийн гаралтай халдвар аж.

 Монгол Улсад ч уг халдвар хязгаарлагдмал орчинд бүртгэгддэг, өөрөө эдгэдэг өвчлөл юм байна. Манай улсад энэхүү нянгийн гаралтай халдварыг антибиотикоор эмчилдэг ажээ. Шинж тэмдэг нь амьсгалын дээд замаар илэрдэг ч бага насныхан халдвар авсан тохиолдолд хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Тэр дундаа тав хүртэлх настай хүүхэд энэ вирусээр өвчилбөл хүндрэх эрсдэлтэй, томчууд хөнгөн тусдаг. 

Хэрвээ хүндэрвэл эмнэлэгт хэвтэх бөгөөд тав хүртэлх насны хүүхдүүд тусвал хүндрэх эрсдэлтэй халдвар аж. Урд хөршид тархсан амьсгалын замын энэ өвчлөл манай улсад илэрсэн тохиолдолд эм, антибиотикийн хангамж хангалттай байгааг ХӨСҮТ-өөс онцлов. 

Монгол Улсад энэхүү микоблазм тархах эрсдэл хэр өндөр байна вэ гэдэг дээр ХӨСҮТ, Гааль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд “дунд” гэж гарчээ. Уг үнэлгээг цаашид ч үргэлжлүүлэн хийнэ. Оношлохдоо PCR шинжилгээгээр оношилдог. Цар тахлын үед оношилгоо сайжирсан тул түүнийг илрүүлэх чадавхтай гэж үзжээ. Амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг, халуурдаг, чихний үрэсвэл болдог тул эмнэлгийн байгууллагад хандаж, оношилгоо хийлгэх шаардлагатай. 

Уг халдварын асуудлаар ХӨСҮТ нь 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай онлайн уулзалт хийхээр болжээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.