Монгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна


5-р сарын 2
12 цаг 19 минут

Монгол Улс 39 боомттойгоос 24 нь хэвийн ажиллаж байна. Тодруулбал, агаарын замын 6, ОХУ-тай автозам, төмөр замын 16, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг юм. 

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нийт 13 боомт ажиллуулахаар тусгасан бол 2020 онд Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-тай нот бичиг солилцон, нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үүнд Цагаандэл-Уул-Өлзий авто замын, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод гэсэн төмөр замын 3 боомтыг ажиллуулахаар тусгаснаар Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомттой болсноос одоогоор 13 нь хэвийн ажиллаж байна. 

Харин Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомттойгоос 10 нь ажиллаж, дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгээгүйн улмаас 6 нь хаалттай байгаа. Мөн, агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” ОУНБ ажиллаж, Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт ажиллахгүй байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн 19.4 хувиар нэмэгджээ3 цаг 31 минутын өмнөИх аварга Хакүхогийн шавь Сэнхо Жигүүр зодог тайлжээ3 цаг 32 минутын өмнөБалба эмэгтэй Эверестэд хамгийн богино хугацаанд авирав3 цаг 33 минутын өмнөЭнэ зун олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох тул урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг салбарын сайдуудад үүрэг болгожээ3 цаг 34 минутын өмнөХурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатгана3 цаг 35 минутын өмнө"Нийгмийн даатгалын шинэ систем хэвийн ажиллаж байгаа. Тэтгэвэр, тэтгэмж хугацаандаа олгогдож байна"3 цаг 36 минутын өмнө“Орфей” театрынхан тайзнаа Үй Хуагийн “Амьдрахуй”-г амилуулна3 цаг 36 минутын өмнөЖүдогийн ДАШТ-д багийн дүнгээр 7-р байр эзэллээ3 цаг 37 минутын өмнөЭнэ оны эхний дөрвөн сард 994,962 зөрчил шалгаж, 99%-д торгох шийтгэл оногдуулжээ3 цаг 37 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв3 цаг 38 минутын өмнөЯЛТАЙ МАЛ...5 сар 28. 19:38Г.ГАНБААТАР: “БЭЛТЭСМӨРӨН”-ГИЙН ХОЁРДУГААР ХУВИЛБАРЫГ ҮЗМЭЭР БАЙГАА ЮМ УУ5 сар 28. 19:37
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.