Хятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ


5-р сарын 2
11 цаг 41 минут

Хятад улсын дотооддоо үйлдвэрлэсэн гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг туршилтаар далайд гаргасан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. 

Энэ алхам нь АНУ-ын сонор сэрэмжийг нэмэгдүүлж, Тайванийн шинэ засаг захиргаанд дарамт учруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна. 

Хятадын төрийн мэдлийн төв телевизээр мэдээлснээр, нисэх онгоц тээгч "Фүжянь" хөлөг онгоц Шанхай дахь усан онгоцны үйлдвэрийн зогсоолоос лхагва гаргийн өглөө хөдөлжээ.  

“Фүжянь” нь Хятад улсын дотоодоо үйлдвэрлэсэн өмнөх хоёр нисэх онгоц тээгч хөлөг онгоцноос илүү том, илүү олон нисэх онгоц тээвэрлэх чадалтай гэж таамаглаж байна. Түүнчлэн катапультаар тоноглогдсон Хятадын анхны нисэх онгоц тээгч гэдгийг хэвлэлүүд онцолжээ. Цахилгаан соронзон түлхэгч бүхий энэ төхөөрөмж нь нисэх онгоцны хөөрөх үеийн хурдыг нэмэгдүүлдэг ажээ. 

Уг хөлөг онгоцыг Зүүн Хятадын тэнгис, түүний дотор Тайванийг хариуцдаг Хятадын Тэнгисийн цэргийн хүчний Зүүн флотод хүлээлгэн өгөх бололтой гэж шинжээчид таамаглаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн 19.4 хувиар нэмэгджээ3 цаг 31 минутын өмнөИх аварга Хакүхогийн шавь Сэнхо Жигүүр зодог тайлжээ3 цаг 33 минутын өмнөБалба эмэгтэй Эверестэд хамгийн богино хугацаанд авирав3 цаг 34 минутын өмнөЭнэ зун олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох тул урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг салбарын сайдуудад үүрэг болгожээ3 цаг 34 минутын өмнөХурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатгана3 цаг 35 минутын өмнө"Нийгмийн даатгалын шинэ систем хэвийн ажиллаж байгаа. Тэтгэвэр, тэтгэмж хугацаандаа олгогдож байна"3 цаг 36 минутын өмнө“Орфей” театрынхан тайзнаа Үй Хуагийн “Амьдрахуй”-г амилуулна3 цаг 37 минутын өмнөЖүдогийн ДАШТ-д багийн дүнгээр 7-р байр эзэллээ3 цаг 37 минутын өмнөЭнэ оны эхний дөрвөн сард 994,962 зөрчил шалгаж, 99%-д торгох шийтгэл оногдуулжээ3 цаг 38 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв3 цаг 39 минутын өмнөЯЛТАЙ МАЛ...5 сар 28. 19:38Г.ГАНБААТАР: “БЭЛТЭСМӨРӨН”-ГИЙН ХОЁРДУГААР ХУВИЛБАРЫГ ҮЗМЭЭР БАЙГАА ЮМ УУ5 сар 28. 19:37
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.