Зээлээ төлсөн ч Монголбанкны "Хар жагсаалт"-ад байсан 127,761 иргэн, ААН бүртгэлээ өөрчлүүлжээ


5-р сарын 13
16 цаг 25 минут

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоо угтан Монголбанк муу зээлийн түүхтэй иргэн, ААН-ийн ангиллыг өөрчлөх шийдвэр гаргасан. Энэ дагуу хэчнээн иргэн, ААН зээлийн ангиллаа өөрчлүүлснийг мэдээлэв.

Тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "КОВИД, олон улсын геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалж, дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдсон. Энэ явцад зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байснаас зарим иргэн, ААН анхаарал хандуулах, эргэлзээтэй, хэвийн бус муу зээлийн ангилалд орсон. Зээлийн муу түүхтэй бол дараагийн банкнаас зээл авахад эрсдэлтэй байдаг тул иргэн, ААН-ээс хүсэлт их ирсэн учраас зээлээ төлсөн бол ангиллыг өөрчлөх шийдвэрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан юм.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл зээлээ төлчихсөн хэрнээ ангилалд орсон хүмүүсийг төлөгдсөн гэдгээр бүртгэхээр өөрчилсөн. Энэ өөрчлөлтөд 127,761 иргэн, ААН хамрагдсан.

Үүнээс Улаанбаатар хотод 55,943, орон нутагт 71,711 иргэн ААН хамрагдаж, зээлийн бүртгэлд өөрчлөлт оруулсныг зарласан.

Зээлээ өнөөдрийг хүртэл төлж чадаагүй, муу ангилалд орсон иргэн, ААН зургаадугаар сарын 2-ноос өмнө зээлээ төлж барагдуулбал энэ шийдвэрт хамаарч, ангиллаа өөрчлүүлэх юм" гэж ярилаа.

Монголбанк анх 1924 оны зургаадугаар сарын 2-нд Монгол, ОХУ-ын хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Банк нэртэйгээр байгуулагдаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.